Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар бол хүнийг амьтнаас ялгадаг зүйлсийн нэг юм. Мөн энэ нь биднийг тогтмол өөрчлөгдөж хөгжиж байгаа роботуудаас ялгадаг. Харин Польшийн эрдэмтэд хүн дүрст роботыг хөгжүүлэхэд том алхам хийсэн гэдгээ хэлж байна. Тэд EMYS буюу EMotive headY нэртэй систем бүхий хүнтэй төстэй байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж, зан авир гаргадаг роботыг зохион бүтээжээ.
Профессор Кристоф Чоны үзэж байгаагаар EMYS систем хүн роботын хооронд илүү ойр харилцааг бий болгох гэнэ. Тэрээр ярихдаа "Робот хүнд хэрэгцээтэй байх ёстой, тиймээс хүнд хэрэгтэй үйлдлүүдийг хийж чаддаг байх ёстой, ер нь ирээдүйд хүн роботыг удаан хугацаагаар ашиглана гэж үзэж байгаа, тиймээс робот тодорхой төвшинд хүмүүсийн сэтгэл хөдлөлд нийцүүлэн хариу үзүүлдэг байх хэрэгтэй" гэжээ.
Энэхүү роботыг ЕХ-ын судалгааны хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн байна. Зохион бүтээгчдийнх нь хэлж байгаагаар EMYS нэртэй энэ роботтой төстэй роботуудыг бүтээх нь хүн дүрст роботыг хөгжүүлэх тал дээр чухал амжилт болж болох юм байна.
Э.АМАР