logo
Эхнэрээсээ салсан эрчүүд эргэж буцан эргэлддэг

Эхнэрээсээ салсан эрчүүд эргэж буцан эргэлддэг

2012/01/24
Эрчүүд эхнэрээсээ салж харьцаагаа таслахдаа эрс шийдэмгий түргэн шуурхай ханддаг гэж ихэнх эмэгтэйчүүд боддог. Гэтэл энэ нь тийм биш ажээ. Харин ч бүр эмэгтэйчүүд л гэрийнхээ хаалгыг тас саваад явж одохдоо нэг их юм боддоггүй дэндүү хэнэггүй гэнэ.

Гэтэл харин эрчүүд ийм авир гаргахыг нэг их яардаггүй байна. Тийм болохоор яах гээд байгаа нь мэдэгддэггүй аж. Тэгвэл эрэгтэй хүн танаас нүүр буруулах гэж байгааг яаж мэдэх вэ? Тэд эргэж гэртээ ирэх болов уу?

Танд зовлонгоо тоочихоо болино
"Яав" гэж асуухад тэр "Яагаа ч үгүй" гэж хариулдаг болно. Эрчүүд өөрийнх нь зовлонг анхааралтай сонсдог тийм эмэгтэйг л хүсдэг. Аливаа хүндрэлтэй асуудлаа эхнэртээ ярихад түүнийг нь анхааралтай сонсох ёстой. Өвчин зовлонгоо ярихад эхнэр нь өрөвдөх ёстой гэж эрчүүд боддог. Хэрэв эр нөхөр чинь зовлонгоо танд ярихаа гэнэт больчихвол сэжигтэй. Тэгвэл тэр зовлонгоо тоочдог өөр эмэгтэйтэй болсны шинж.

Хүйтэн хөндий эр
Тэр өөр хүүхэнтэй болсон бол танаас салах тухай бодно. Энэ цагаас секст хандах хандлага нь эрс өөрчлөгддөг. Тэр тусдаа унтах юмуу, шөнийн нэвтрүүлэг үзэх эсвэл шөнөжин ном унших болно.

Тэр уртаар санаа алдана
"Би ч дээ" гэх юмуу эсвэл "ажил төрөл огт ахихгүй юм", "өөрөө өөрийгөө ч ойлгохоо болилоо" гэх мэтээр гасалж эхэлдэг. Тэгээд би өөрөө ийм олхиогүй байж эмэгтэй хүнийг аз жаргалтай байлгана гэдэг ч дээ" гэх мэтээр ярина. Тэгснээ "би чамайг гомдоохыг хүсэхгүй байна. Гэхдээ..." гээд л гол юмаа ярьж эхэлнэ.

Чи муу би бас муу
Энэ үедээ таны гайхлыг төрүүлэх бүхнийг хийх гэж оролдоно. Тэр таны төрсөн өдрийг мартана. Тэр гэртээ юу ч хийхээ болино. Тантай хамт явж байгаад бусад эмэгтэйг улаан цагаан сонирхох бөгөөд таныг уурлахад "Боль доо. Би ямар ч муу юм хийгээгүй байхад" гэж үг сөргөнө. Түүнээс гадна тантай юм ярьж байгаад санамсаргүй юм шигээр таныг гомдоох үгийг хэлдэг болно. Бие бялдар, царай зүсийн чинь талаар юмуу эсвэл хувцас хунарын талаар сануулга хэлнэ.

Хилс гүтгэлэг
Тэр таныг буруутгах болно. Жишээ нь: "Би чамайг ажил дээрээ ямар нэгэн эртэй явалдаж байгааг аль хэдийнээс мэднэ" гэх мэтээр давшилна. Ийм маягаар тэр өөрийн зан аашийг зөвтгөх шалтгаан олж, салж сарних нь түүний зөв мэт ойлгуулахыг хичээдэг.

Салж турших
Тэр тантай хэрүүл уруул хийснийхээ дараа хэд хоног юмуу сараар алга болдог болно. Хэсэг хугацааны дараа тэр эргэн ирж уучлал гуйдаг нь зөвхөн түр зуурын эвлэрэл юм. Тэр дахиад хэрүүл уруул хийж гүйж гарсныхаа дараа дахиад л эргээд ирнэ.

"Баяртай"
"Бүх юм дууслаа бид хоёр салсан" гэж салж сарнисан тухайгаа таниллууддаа зарласан хойноо ч тэр, тань дээр ирэх боломжийг хайж байдаг. Тэрээр шөнө дөлөөр цонхон дор чинь ирж таныг гэртээ байгаа эсэхийг мэдэх дуртай. Эсвэл тэр утасдаж ямар нэгэн юмаа орхисон тул очиж авах зөвшөөрөл хүсдэг. Үнэн хэрэгтээ тэр тантай дахин эвлэрэх шалтаг хайж байгаа юм биш. Хэрэв салж сарнисан нь буруу явдал болсон байвал эргэж ирэх замаа засаж яваа нь тэр. Хамгийн сүүлчийн ярианы дараа бүх юм ард үлдсэнийг эмэгтэйчүүд мэднэ. Тэгээд та хоёрын харьцаа тийм ч их аз жаргал авчирч байгаагүйг сая ойлгох болно.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш