Өнгөрсөн оны гуравдугаар сард Японд болсон цунамигийн үеэр доголдсон Фүкүшима АТС-аас алдагдсан цацраг идэвхит бодис Японы эрх баригчид болон оршин суугчдын санааг зовоосон хэвээр байна. Одоогоор яг хэр их хэмжээний цацраг идэвхит бодис агаарт болон газар дээр байгааг мэдэх боломжгүй байгаа тул хүмүүс ундны ус, үхрийн мах болон бусад хүнсний бүтээгдэхүүндээ байнгын цацраг идэвхит бодисын шалгалт хийж байна.
Мэргэжилтнүүд хүний бие дотор хэр их хэмжээбий цацраг бодис байгааг илрүүлдэг багаж зохион бүтээн ашиглаж байна. Уг төхөөрөмжийг ашигласнаар 5 минутын дотор хүний биед байгаа цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнээс их байгаа эсэхийг мэдэж болох юм байна. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар АНУ-д болсон Три Майл Айланд болон Украйны Чернобылийн АТС-уудад болсон цөмийн ослын дараа цацраг бодис хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн болон цацрагийн эсрэг эм бэлдмэл гаргаж авч байсан тухай нарийвчилсан судалгаа байхгүй. Тэгэхээр Японы эрдэмтэд Радиологи буюу цацраг бодисын судалгааны ажил, цацрагийн эсрэг эм бэлдмэл гарган авах судалгааны ажил дээр дэлхийд тэргүүлж байгаа юм.
Цацраг бодисын хэмжээгээ шалгуулахад 200 доллар төлдөг. Сонирхуулахад хүний биеийн цацрагийн хэмжээг шалгадаг машиныг Чернобылийн АТС-ын ослын дараа Беларусь улсад анх зохион бүтээсэн. Харин Япончууд уг төхөөрөмжийг шинэчилж орчин үеийн болгоод байгаа нь энэ аж. Япончууд Фүкүшима АТС-ын доголдлыг одоо болтол засч, аюулгүй болгож чадаагүй хэвээр байгаа юм.
Shuum.mn