Алтны үнэ түүхэнд байгаагүйгээр өссөн нь алтны худалдаа эрхлэгчдэд сайн хэрэг болов. Гэхдээ Сирийн алтны наймаачдад муугаар нөлөөлж, алтны захууд худалдан авагчгүйгээс болж, үндсэндээ үүдээ барьжээ. Өнгөрсөн бямба гаригт алтны зах хүнгүй хоосон байжээ. Алтны худалдаачны ярьж байгаагаар хүмүүс алтыг гоёлын зориулалтаар авах нь эрс буурсан байна. Эдийн засгийн чадваргүй болсон юм байна.
Мөн Барууны орнуудаас Сирийн эсрэг тавиад байгаа худалдаа эдийн засгийн хориг, Арабын хувьсгал, нийгмийн эмх замбараагүй байдал зэргээс болж хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурсан байна. Сирийн үнэтэй чамин эдлэл болон зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм байна. Эдийн засагчдын тооцоолж байгаагаар дэлхийн зах зээл дээр цаашид ч алтны үнэ өссөөр байх гэнэ. Учир нь эдийн засгийн өсөлт удаашрилтай байгаа орнуудын хөрөнгө оруулагчид эд хөрөнгөө хамгаалахын тулд алт ихээр худалдаж авснаас болж дэлхийн зах зээл дээрх алтны эрэлт нэмэгдсэн байна.
Сирид Засгийн газрын эсрэг хөдөлгөөн эхэлснээс хойш 5 мянга орчин энгийн иргэн амиа алдаад байна. Ихэнх том хотуудад нийгэм үндсэндээ засгийн эсрэг бүлэг болон засгийн газрыг дэмжигч хүчин гэж 2 хуваагдаад байна.
Shuum.mn