1978 онд байгуулагдаж, 1980-аад онд дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж, нийтдээ 21 сингл цомог гарган, Английн сингл дууны жагсаалтыг тэргүүлж байсан алдарт “Дуран Дуран” хамтлаг хамтлагийн дөрвөл саяхан гаргасан шинэ клипээрээ өөрсдийн шvтэн бишрэгчдэд төдийгvй дэлхийн гоо сайхан болон загварын ертөнцийн жинхэнэ шилдэг загвар өмсөгчдийн шvтэн бишрэгчдийг баярлууллаа. Тэд "Girl Panic" дууны уг клипэндээ нэгэн үе дэлхийн загварын урлагийн топ явсан Английн загвар өмсөгч Наоми Кэмпбелл, Америкийн загвар өмсөгч Синди Кроуфорд, Чехийн модел Ева Херцигова, Британийн-Ираны загвар өмсөгч Ясмин ЛеБон, Дани улсын модел Хелена Криштенсен нарыг нэг дор цуглуулан, ур чадварыг нь харуулаад зогсохгvй "Dolce & Gabbana"-гийн загвар зохион бvтээгчдийг хvртэл оролцуулжээ.
Клипэн дээр гарч байгаа гоо бүсгүйчүүдийг харахад тэд 1990-ээд он 2000-аад онд ид мандаж байсан ч гоо үзэсгэлэн нь харих болоогүй болохыг харж болохоор байна. Сонирхуулахад нэр дурьдсан алдартай загвар өмсөгчид “Duran Duran” хамтлагийн гишvvдийн дvрд тогложээ. Клипний найруулагчаар Жонас Акерлунд ажилласан байна. Клипийг хийсэн уран бүтээлчийн ярьж байгаагаар гоо сайхан ертөнцийг аварна гэдэг шиг гоо бүсгүйчүүдээр загварын урлагийн гоо сайхан болон хувцасны сонгодог загварыг харуулахыг зорьсон аж. Гэхдээ тэдний өмссөн үнэтэй үслэг эдлэлүүд нь амьтны гаралтай үслэг эдлэл хэрэглэхээс татгалзахыг уриалдаг амьтан хамгаалагчдын шүүмжлэлд өртжээ.
Shuum.mn