Маш хатуу сахилга батын дор гүйцэтгэдэг уран гимнастик болон акробатын үзүүлбэр зэргээрээ алдартай Умард Солонгосчууд уг хаалттай ганцаардмал улсыг үзэх гэсэн олон улсын жуулчдын сонирхлыг татаж эхлээд байна. Умард Солонгост очих хамгийн боломжтой цаг нь 8-10 дугаар сар байдаг аж. Хэдэн сая жуулчин урлагийн тоглолтыг үзэх гэж очдог байна. Аялагч Майкл Холтзын ярьж байгаагаар барууны хэвлэлүүдээр цацагддаг шиг Умард Солонгос гэхээр үзэх юмгүй уйтгартай улс биш гэнэ. Харин ч үзэх юм ихтэй маш цэвэрхэн хотууд угтдаг байна. Мөн түүний ярьж байгаагаар шинэ удирдагч Ким Чен Ун энэ жил аялал жуулчлалыг хөгжүүлж гадны зочин төлөөлөгчдийг татахын тул ихээхэн ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Умард Солонгост нэвтрэхийн тулд аялагчид заавал виз авах ёстой. Аялагчид голдуу АНУ болон бусад улсуудаас ирдэг. Улс төрийн сонирхолгүй л бол хэн ч очиж болох юм байна.
Америкийн Манхеттанд байдаг туур оператор компани өнгөрсөн 3 жилд 15 аяллыг зохион байгуулсан байна. Түүний ярьж байгаагаар Умардын их удирдагч Ким Чен Ир таалал төгсч, засгийн эрх бага хүүд нь шилжсэн учир Умард Солонгос дэлхийн нийтийн анхаарлын төвд орж, Шинэ Солонгосыг очиж үзэх гэсэн хүмүүсийн тоо эрс ихэссэн юм байна. Сонирхуулахад дэлхийн аль ч улсын 3 одтой зочид буудалд очиход цэвэрхэн, шинэхэн цагаан хэрэглэл, 00-ийн цаас, шар айраг, вино гээд асуудал байхгүй олж болно. Харин Умард Солонгост эдгээр бараанууд ховор учир, өөрсдөө авч явах болдог байна. Мөн Умард Солонгост нэвтэрсэн даруйдаа гар утсаа салгаж, гаалийн ажилтнуудад хураалгах ёстой. Тэнд очсон хойно нь 1 аялагчийг 2 засгийн газрын төлөөлөгч харгалзан явна. 5-6 хоногийн аяллын хөтөлбөртэй очвол машинаар бараг Хойд Солонгосын бүх газраар аялах боломжтой. Аялах хугацаандаа хөтөлбөрийн дагуу хот суурин, хөдөө тал, хүрхрээ зэрэг байгалийн сайхныг мэдрэхээс гадна цэрэггүй бүс буюу DMZ харах боломжтой.
Пеньянд 3 хоног саатаж их удирдагчийн байгуулсан хоттой танилцаж, 3 одтой зочид буудалд байрлана. 1600 долларт ирэх очих, амрах, аялах бүх зардал багтана. Энэ жил Их удирдагч асан Умард Солонгосыг үүсгэн байгуулагч асан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой болох тул үзвэр үйлчилгээ, баяр ёслол ихтэй байх юм байна.
Shuum.mn