logo
Австралийн 8 настай бяцхан охины рок дуу хит болжээ

Австралийн 8 настай бяцхан охины рок дуу хит болжээ

2012/01/25
Австралийн 8 настай бяцхан Жульет охины дуулсан “My First Hardcore Song” буюу “Миний Анхны Хүнд Рок Дуу” нэртэй дууны клип гарсан цагаасаа эхлэн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрсэн хүмүүсийг байлдан дагуулж, тэдний хайрыг хүндэтгэлийг хүлээгэд байна. Бяцхан Жульет дууныхаа клипэнд өөрийн хайртай нохой болох Роберт болон тэжээдэг загаснуудаа оруулсан байна. Жульет охин продусер Роб Шарптай хамтран энэхүү клипээ сургуулийн амралтаар гаргасан нь богино хугацаанд хит болсон байна. Бяцхан охин дуундаа .....
Намайг Жульет гэдэг
Би Роберт нохой болон загасандаа хайртай.
Гэхдээ миний загаснууд онцгүй үнэртэй
WOOOOOOOW! YEAAAAAAH!
Харин би Роберт нохойндоо хайртай Оoh Yeah! гэж дуулдаг байна.
Хэдийгээр 8-хан настай боловч тэрээр гайхалтай авьяастай гэдгээ олон хүүхдүүдэд харуулж чаджээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш