logo
Европын Холбоо Ираны эдийн засгийн эсрэг хориг тавилаа

Европын Холбоо Ираны эдийн засгийн эсрэг хориг тавилаа

2012/01/25
Европын Холбоо хэдийгээр Ираны газрын тосноос хамааралтай байдаг ч түүнийгээ үл харгалзан Иранаас импортлож оруулж ирдэг түүхий нефтийн бүтээгдэхүүндээ хориг тавьсны дараа даваа гаригт дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн байна. ЕХ хэсэг хүлээсний эцэст Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилготой АНУ-ын Ираны эсрэг тавиад байсан хориг тавих шийдвэртэй санал нэгдэж байгаа нь энэ юм.
Францын гадаад хэргийн сайд Алайн Жуппе мэдэгдэл гаргаж хэлсэн үгэндээ, “Ираны хувьд яриа хэлэлцээрийн замаар асуудлыг шийдвэрлэх боломж нээлттэй байсан. Гэсэн ч Иран улс ил тод байж цөмийн хөтөлбөрийнхөө талаар   барууны улсуудтай яриа хэлэлцээр хийгээс татгалзсан.  Бид Ирантай шууд зэвсэгт мөргөлдөөнд орохоос сэргийлж, арга буюу эдийн засгийн хориг тавихад хүрлээ. Бид Ираны төв банкны үйл ажиллагаа болон газрын тосны экспортод хориг тавихыг дэмжиж байгаа юм” гэсэн байна.
Харин АНУ-ын цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карни ЕХ-ы шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд. Ираны хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөрийн санхүүжилтийг царцаах замаар дарамт шахалтаа нэмэгдүүлнэ. Иран улс буулт хийж зөв шийдвэр гаргасан нөхцөлд хоригийг цуцлах талаар ярилцана гэж мэдэгдсэн юм. Мөн Ираны талаар хатуу бодлого баримталдаг Израйлийн Ерөнхий сайд Бенямин Натаняху ЕХ-ны хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. ЕХ-ны хориг тавйсан гэсэн мэдэгдлийн дараа Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөр нь энхийн зориулалттай. ЕХ Ираны эсрэг “Сэтгэл зүйн дайн” өдөлөө гэж мэдэгдэн стратеги болон далайн тээврийн чухал бүс болох Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсэн юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш