logo
Шатахууны үнэ өссөн шалтгааныг хэлэлцлээ

Шатахууны үнэ өссөн шалтгааныг хэлэлцлээ

2012/01/25
Шатахууны үнэ өссөн шалтгааныг хэлэлцлээшалтгааныг тогтоох ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос томилсныг хэлээд энэ ажлын хэсэг дээрх хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг байнгын хорооныхоо дүгнэлтийг гаргахын өмнө сонсож байгаа гэдгийг онцолж байлаа.  Ажлын хэсэг  санал дүгнэлтээ эцэслэн гаргаад байнгын хороогоор хэлэлцүүлэх юм байна.
 Хэлэлцүүлгийн үеэр нефть импортлогчдод 10 тэрбумын торгууль ногдуулсан,  харин иргэдэд учирсан хохирлыг яах вэ гэдэг асуудал хөндөгдлөө. П.Алтангэрэл гишүүний энэ асуултад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тайлбар өглөө. Түүний хэлж байгаагаар 10 тэрбумын торгуулийг улсын байцаагч тавьсан бөгөөд энэ торгуулийн асуудлыг ШӨХТГ-ын  дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж байж шийдэх ёстой гэнэ. Харин иргэдийн хохирлыг барагдуулах талаар ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй, харин нефть бүтээгдэхүүн, ам.долларын үнийг үндэслэлгүй өсгөсөн бол үнийг нь бууруулж барих боломжтой гэдгийг гишүүн хэлж байлаа.  
Түүнчлэн нефтьийн бүтээгдэхүүний  бөөний  худалдааг төр гартаа авах боломж байгаа талаар эдийн засагч Н.Дашзэвэгийн тодруулгад Д.Ганхуяг гишүүн энэ талаар ямар нэг судалгаа хийсэн. Гэхдээ энэ талаар ямар нэг саналыг ажлын хэсэг гаргаагүй байгаа.  Ер нь бөөний худалдааг төр гартаа авах  талаар ярьж байгаа гэсэн хариулт өгсөн юм.
Нефть бүтээгдэхүүний  хувьд нийт борлуулалтын 60 хувь нь Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, Эрдэнэт зэрэг томоохон газруудад нийлүүлдэг бөөний худалдаа байдаг аж. Гэхдээ бөөний худалдаа голдуу дизель түлшинд байдаг бөгөөд импортолсон  дизелийн түлшний 66 хувь нь бөөний худалдаанд явдаг аж. Харин хэлэлцүүлгийн үеэр  нефть импортлогчдын хэлснээр нефть бүтээгдэхүүн бөөнөөр нийлүүлэхэд тендерт оролцож хамгийн бага санал өгсөн нь энэ эрхийг авдаг учир, бөөнөөр худалдахдаа жижиглэнгийн үнээс 20 орчим хувиар доогуур үнээр борлуулдаг байна. 
Мөн Монголбанк 145 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд үүнийгээ хэрхэн нөхсөнийг нь хүртэл хэлэлцүүлэгт оролцогчид асууж байлаа. Тэдний асуултад Монголбанкныхан, юугаараа хаах юм гэж байсан юм. Харин ийм асуултад тавьсан хүмүүсийн үгэнд, валютын  ханшийг өсгөж үүнийгээ нөхсөн юм биш биз гэсэн хардлага  байгаа нь цухалзаж байлаа.
Мөн нефть импортлогчид зээл авдаг учир эрсдлээс хамгаалахын тулд  валют их хэмжээгээр авах хэрэгтэй байдаг.  Харин нефьт импортлогчдыг валютын хэрэгцээ гарсан үед нь арилжааны банкаар дамжуулалгүй Монголбанк шууд борлуулах боломжгүй юм уу гэсэн асуулт гарч байлаа. Үүнд Монголбанкныхан, төв банк шууд арилжаа хийж болохгүй гэдгийг хэллээ.
 Өнгөрсөн оны 8 дугаар сараас хойш ОХУ-ын нефть бүтээгдэхүүний хилийн үнэ өөрчлөгдөөгүй байгаа тухайд ОХУ хилийн үнээ хэт өндөр үнээр тогтоочихоод бариад байгаа гэсэн тайлбар сонсогдож байв. Тэр ч байтугай “Роснефьт” хилийн үнээ дангаараа  мэдэхээ больж, бүр ОХУ-ын нэгэн сайдын  мэдэлд очоод байгааг ч хэлж байлаа.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, ШӨХТГ-ын дэргэдэх зөвлөлийг яаралтай байгуулах, Монголбанк, газрын тосны газарт  шатахуун, ам.долларын ханшийг нэгдүгээр сарын 6-ны өдрийнхөөс доош оруулахыг даалгах,  Засгийн газрыг яаралтай бүрдүүлж ажиллах бололцоог нь хангаж өгөх саналыг байнгын хороонд тавилаа.
Хэлэлцүүлгийн үеэр, энэ асуудалд анхаарлаа  хандуулах бололцоог бий болгох, төр нефьт бүтээгдэхүүний үнийг тогтоодог байх, Худалдааны зохицуулалтын хуультай болох зэрэг саналууд гарч байсан юм.
Тусгай зөвшөөрөлтэй 54 компаниас 20-од нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш