Амьдралын гоё сайханыг эх орныхоо хөгжил дэвшилээс мэдрэх, мэдрэх ч ёстой зон олон бол монголын ард түмэн. Эх орны хөгжил дэвшил аль ч цаг үед, ямар ч нийгэмд гагцхүү ард түмэн эх орноо гэсэн чин хүсэл тэмүүлэл зорилго өвөртөлж яваа монголчууд биднээс л шалтгаална. Монгол түмний хувь заяа бол ядууралтай, ажилгүйдэлтэй өнөө маргаашаа аргацааж амьдрах амьдрал биш ээ. Монгол улсад заяагдсан бурханы ивээл, буянтны хишиг болсон байгалийн баялаг бол үеийн үед үлдэхүйц өв болон үлдэх учиртай. Ер нь бол эдийн засгийн өндөр хөгжилтэй ашиг орлого арвинтай амьдрах ард түмэн гэдгийг тэнгэр газар ч мэдэх учиртайсан. Ийм байхад өнөөдрийн, ирээдүйн Монголчуудад ажилгүйдэл, ядуурал, хогийн цэг бараадан хоног төөрүүлэн амны хишгээ барж, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх мунхаглал байж боломгүйсэн. Дэлхийн улс орнуудад нэгэн адилаар их бага хэмжээгээр эдийн засгийн хямрал болоод ололт үүсэх нөхцөл байдал үүсдэг нь дэлхийн улс орнуудын л амьдрал. Хямрал даах чадвартай нь тэсэж үлдээд хөгжлийн шинэ түвшинд шилжих чанарыг олох, туниа муутай, бодлого султай нь сүйрч унадаг гипроэдийн засгийн хууль гэх мэтчилэнгээр монголын эрдэмтэд ярьдаг. Эдийн засгийн хөгжлийн ахиц дэвшлийг бодлого султайгаас хөмөрч мэдэх ч туниа муутайдаа ахиц гарахгүй байна хэмээн донгосвол ёстой алдас болно. Монгол нутаг үгээгүй ядуу биш, янзын сайхан өв сантай улс орон шүү дээ. Гагцхүү ядмаг ухаан нь энэ орныг эзэгнээд байгаа болохоос. Оюутолгойн гэрээг маш бохир, хууль зөрчиж, ард түмнийг муйхралд оруулж тархийг нь угаасан хэл амтай гэрээ болсон гэж үзэх. Дээрээс нь бас хувь нийлүүлэгчид энэ тэр хоёрдогч гуравдагч этгээдүүд гарч ирснээр зуун зарааны үлгэр шиг л юм болж байна. Гэвч хэзээ нэгэн цагт булхаа нь буруу сугаараа гарч ирнэ гээч нь болох болтугай даа хөөрхий ард түмэн минь. Аливаа объектийн цаана субъект байдаг нь хуулийн нэр томъёо. Тэгэхээр энэ маргааны эзэд нь ард түмний нүдэнд ил тод гарч ирэн зоригтойхон буруу мутраа татвал хэн хүний ёсонд нийцэх бус уу. Ил тод зарчим гээч зүйл Монголд хэрэгжих орчин нөхцөл нь бүрдмэр болсон бол даруйхан хэрэгжүүлэхгүй бол юу юугүй гадаадынхны томоос том аманд орох нь байна шүү. Манай улс төрийн амьдралын шалгуур нь ард түмэн, төрийн түшээдийн хоорондын харилцааны асуудал болоод байна. өнөөдөр монголд иргэн төрийн харилцаанд сэв сууж ангал руу орох магадлал өссөөр. Асуудалтай болохоор л тэр шүү дээ. Манай улс нөөц баялаг ихтэй газар нутгийн хэмжээ уудам орон. Эрдэмтдийн үзэж буйгаар манай улс дотоодын зах зээлийн багтаамж багатай, хэрэглээ, үйлдвэрийн бүтэц хязгаарлагдмал учраас эрдэс баялагийн салбар, уул уурхай, түлш эрчим хүчний цогцолборыг экспортын чиг баримжаатай хөгжүүлж байж эдийн засгийнхаа өсөлтийг хангах хуримтлалыг бүрдүүлж чадна хэмээдэг. Тэгээд ч УИХ-аар 2008 онд баталсан үндэсний хөгжлийн цогц бодлогод аж үйлдвэрийн хөгжлийг тодорхойлохдоо “Өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж эдийн засгийн бүтцийг сайжруулж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, санхүүгийн чадамж, хуримтлалыг бүрдүүлнэ” гэж заасан байдаг. Харин өнөөдрийн байдлаар мэдлэгт бус эдэд суурилах эхлэлээ аль хэдийн тавьсан. Өнгөрсөн чуулганаар Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээр, ашиг энээ тэрээ нь арай л болоогүй байна гэцгээж байсан гэтэл өнөөдөр бахь байдгаараа. Хэдэн жилийг ардаа орхиж байж энэ олон толгойнуудын учир тайлагдаж, хужир нь тунгаагдах юм бол бүү мэд. Түүнчлэн Монголын эдийн засгийн бодлогын хүрээнд Оюутолгойн зэс алтны ордыг зөв ашиглахын тулд Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэрийг 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай байгуулж тэндээс олох ашиг орлогын 50-иас доошгүй хувийг Монголын тал авахаар тооцож тохиролцох хэрэгтэй гэхчилэн уран хошуугаараа зарладаг ч үнэн хэрэгтээ гадаад иргэний мэдлэг оюунд суурилаад эхэлж байна. Ард түмэн ч их хүлээлттэй л байна. Газрын баялагаа балаг болгохгүй баялаг хэвээр нь хадгалж чадваас Монголчууд бид тухайлбал Оюутолгой төслөөс улс эх орондоо үзүүлэх нөлөө хүчин ихтэй, арвижин дэвжихийн үндэс суурийг тавьж чадах юм. Уул уурхай тухайлбал Оюутолгой төслөөс олж болох арван ашигт:
- Үйлдвэрлэлийн салбар эрчимжинэ
- Улсын төсвийн орлого нэмэгдэнэ
- Дотоодын нийт бүтээгдэхүүн өснө
- Шинэ техник технологи нэвтэрнэ
- Шинэ ажлын байр нэмэгдэнэ
- Чадварлаг дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчинтэй болно
- Эрчим хүчний дэд бүтэц
- Дотоодын зах зээл дэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэмэгдэнэ
- Ард түмний амьжиргаа дээшилнэ гэсэн төлөвлөгөө байна
Энэ бүгдийг амнаас гарах үг бус амьдралд хэрэгжих амжилт бүтээл болгох л үлдээд байгаа юм. Эх орны хишиг болгож төрөөс иргэн бүрт их бага хэмжээгээр бэлэн мөнгө өгсөн боловч эх орныхоо эдийн засгийн эргэлт болон мэдлэгт суурилсан эдийн засаг болгож чадахгүй байгаа нь илт мэдрэгдэж, урд хөршийн эдийн засаг төдийгүй бизнес эрхлэгчдийн халаасанд эх орны хишгээ хишиг болгон хүртээж байгаа нь харуусалтай. Тун удахгүй цагаан сар хэмээх томоос том баяр болох гэж байна. Энэ баяраар мөнгө санхүүгийн гачигдалд орж, бараа бүтээгдэхүүний үнэ үлэмж их хэмжээгээр нэмэгддэг нь бүр гэм биш зан болсон хойно. Цагаан сараас өмнө өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг өгнө гэсэн ч үүний сургаар бензин шатахууны үнэ тэнгэрт хадаж эхэллээ. Шатахууны үнэ ихсэнгүүт микроавтобус, таксины үнэ асар ихээр нэмэгдэж, ард иргэд хөдлөх ч ирэхгүй болж байна. Түүнчлэн гурил будаа гээд хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өссөөр өссөөр дийлдэшгүйнээ. Дэлхий далхинд баялагаасаа болж баларсан улс орнууд олонтаа. Ном дурдатгалаас уншсан жишээнээс үзвэл: Зимбабе улс өмнөд Родези нэртэй байхдаа Африкийн хамгийн баян улс байсан. Гэтэл хэдэн жилийн дотор иргэд нь гуйлгачин болсон. Засгийн газрын эзэмшлийн Zimbabwe Defence industries 250 сая ам доллар төлөн ерөнхийлөгчийн цэрэг армийг ашиглан 1996-1997 оны хооронд Конго-ийн эсрэг дайн хийсэн. Дайны уршгаар Конгод нэг жилийн хугацаанд 1,7 сая хүн үхсэн гэсэн тоо баримт байдаг гэнэ. Зимбабед хонь хариулахд хүртэл хүйтэн зэвсэг хэрэгтэй. Тэнд байнга л аюул үхэл дайралдах ба учир шалтгаан нь баялагийг хуваарилах, эрх мэдлийг төвлөрүүлэх тусам төрд шургалах сонирхол улам бүр нэмэгдэж, цаашлаад томоохон дайнд хүргэнэ. Энэ бол Ацрикийн сургамж. Мөн Олон улсын судалгаа байдаг. Хүн анхандаа бүхий л орлогоо хүнсэндээ зарцуулдаг байж олсон бүх юмаа адгуус шиг иддэг байсан. Аажмаар энэ хувь нь багасч ирсэн байна. Энэ хувь хэр байна, тэр хэрээр өндөр хөгжилтэй байдаг. АНУ-д өнөөдөр иргэд нь орлогынхоо 10 орчим хувийг хүнсэндээ зарцуулж байгаа тооцоо бий. Ер нь хөгжингүй орнуудад энэ хувийг 20-иос хэтрүүлэхгүй барих ёстой гэж үздэг. Тухайлбал Швейцарь улсын иргэд нийт орлогынхоо 10 орчим хувийг хүнсэнд, хувцасанд 4,3 хувийг, орон сууц, ус цахилгаанд 25 хувийг, эрүүл мэндэд 16,7 хувийг тус тус зарцуулж байна. Харин Монгол иргэдийн хувьд нийт орлогынхоо 42 хувийг зөвхөн хүнсэндээ зарцуулдаг хэрнээ эрүүл мэнддээ 1,8 хувийг зарцуулж байгаа тоон үзүүлэлт гарч байгаа юм. Гэхмэтчилэн манайханд зайлшгүй хэрэгтэй жишээ дурдатгалуудыг ном зохиолдоо цөөнгүй тусгадаг. Тэгэхээр аливаад хашир хариуцлагатай хандмаар байна. Эх орны хувь хишгээс хүртсэн мөнгөн дүнгээс хамгийн гол нь хуримтлал үүсгэх нь Монголын хувьд эдийн засгийн бүтцээ сайжруулах нэгэн төрлийн арга зам юм. Иргэн хүний хувьд ч, улс төрийн хүрээнд ч тэр хуримтлал үүсгэх нь нэн чухал үзүүлэлт юм. Үүний тулд иргэдийн ухамсарт эдийн засгийн ерөнхий мэдлэг олгож мөнгөн хуримтлалын сан бий болгох, багыг үржүүлж их болгох хөдөлмөрт нэн түрүүнд суралцуулах арга замыг олох хэрэгтэй. Ирээдүй хойч үеэ бодсон ч, өнөөдрийн өөрсдийн амьдралаа бодсон ч тэр үеийн үед дурсагдах Монголоо бодсон ч тэр улс төрийнхөн, эдийн засгийн эрдэмтэн сэхээтэн гээд Монгол Улсын ухамсартай иргэн бүр “Нүдээ нээсэн сохор биш, үйл бүтээсэн ухаантан” байхын төлөө оюун ухаанаа уралдуулах нь зүйн хэрэг. Гэвч оюун ухаанаа хувийн ашиг сонирхолд биш, нийтийн ашиг сонирхолд нийцүүлж чадвал сая хувьдаа болон хувьсгалдаа хийж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох нь чухал. Улсын өв хөрөнгийг битгий л хувьдаа зувчихийг оролдоорой доо. Муу юм модон улаатай гэдэг үг зүгээр ч нэг гараад ирээгүй бололтой. Муу муухай үйл хийж байгаа хэн ч бай олны өмнө онцгойлон тодордог гэдгийг мартуузай. Хүн болж төрсөн л бол хүнээрээ байж муу нэрээр биш мундаг нэрээр алдаршвал сая хүний амьдралын жаргал юугаа мэдрэх бус уу. Монголын шуналтнуудаа. Ер нь бол хувь хүний ухамсар бүх нийтэд байдаг шүү дээ.
Б.Болор-Эрдэнэ