УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Засгийн газрын сайдыг томилох тухай байв. Засгийн газрын гишүүдийг томилох асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж хэлэлцэх шаардлагатай болсон тул завсарлага авч байгаагаа Л.Гантөмөр гишүүн мэдэгдсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулан Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль болоод уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэсэн ч банкны барьцаа хөрөнгөгүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн 60 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас гаргахаар уг хуулийн төсөлд тусгажээ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах энэхүү үйл ажиллагааг тун болгоомжтой хийх хэрэгтэй, эс тэгвэл хадгаламж зээлийн хоршоод дампуурсантай адил үйл явдал болох вий хэмээн болгоомжилж буйгаа УИХ-ын гишүүн Р.Буд илэрхийлж байсан.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, батлан даалтын сан төрийнх байх уу, хувийн хэвшилтэй хамтрах уу, сангийн хөрөнгө хэдий хэмжээтэй байхыг тодруулан асуусан. Мөн тэрбээр, Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй төслийн зээлийгЖДҮ гэсэн ангилалд орохгүй том аж ахуйн нэгжүүдэд олгосон гэсэн яриа ортой эсэхийг лавласан юм.
Уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Тлейханы тайлбарласнаар, Засгийн газрын үүсгэн байгуулах санг бүрдүүлэхэд төрийн бус байгууллага, хувь хүн ч оролцох боломжтой юм байна. Сангийн хөрөнгийн доод хэмжээг СЗХ тогтоох бөгөөд үйл ажиллагааг нь хяналттай байлгах үүднээс СЗХ дүрмийг нь батлах ажээ.
Харин Японы төслийн зээлд 27 аж ахуйн нэгж хамрагдан 9.6 тэрбум төгрөгийн зээл авсан юм байна. Нэг аж ахуйн нэгжид дээд тал нь нэг тэрбум төгрөгийн зээл олгосон хэмээн ЖДҮ-ийг дэмжих газрын дарга Ц.Ням-Осор мэдээлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ЖДҮ-ийн зээлийн хэмжээг эргэж харах хэрэгтэй гэж байлаа. Тэрбээр, “Японы төслийн зээлийн дээд хэмжээ нь 600 мянган ам.доллар юм байна. Ийм зээлийн томчууд л авч чадна. Жижиг үйлдвэрлэгчид авч чадахгүй. Тэрний оронд зээлийн хэмжээг 5-10 сая төгрөг болгочихвол олон хүн авах боломжтой болно” хэмээн хэлж байсан. Ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр Японы талаас төслийн хоёрдугаар шатаа эхлүүлэхийн өмнө мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулан холбогдох хүмүүстэй уулзуулан судалгаа хийсэн аж. Судалгааны баг Монголд ЖДҮ-ийн зээл өргөжиж байгаа юм байна. Зээлийн хэмжээг ч нэмэх нь зүйтэй гэж үзсэн учир тус төслөөс зээл олгох хэмжээний дээд хязгаарын 600.000 мянган ам.доллар болгон нэмэгдүүлсэн юм байна. Тус сангаас аж ахуйн нэгжүүдэд 10.000-600.000 ам.долларын зээлийг олгож байгаа ажээ. Тийм болохоор энэ арга хэмжээ бага, их хэмжээний гээд ямар ч зээл авах хүмүүст боломж олгож байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Р.Буд, “Зээлийн батлан даалтын сан ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулна гэж байгаа. Гэтэл дүрмийн санг нь бүрдүүлэхэд хувь хүн, хуулийн этгээд, ТББ оролцож болно гэж заасан байна. Хөрөнгөө оруулсан хувь хүн ашгийн төлөө бус байж чадах уу” гэж лавласан.
Түүний асуултад СЗХ-ны дарга Д.Баярсайхан хариулт өгсөн юм. Ашгийн бус хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч нь хэн ч байж болдог учир хувь хүн дүрмийн санг бүрдүүлэхэд оролцож болохоор байгаа аж. Хувь хүн уг сангийн үйл ажиллагааг дэмжин хандив, тусламж үзүүлж болох гэнэ. Тэгээд уг сангаас ямар ч ашиг хүртэхгүй. Сан тодорхой хэмжээний орлого олж болох ч тэрхүү орлогыг зөвхөн урсгал зардал буюу сангийнхаа үйл ажиллагаанд л зарцуулах юм байна.
Зээлийн батлан даалтын сангаар хөдөө орон нутгийн иргэд хэрхэн үйлчлүүлэх вэ. Орон нутагт салбар байгуулах уу гэж тус байнгын хорооны дарга Д.Зоригт лавлаж байсан. СЗХ-ны дарга Ц.Баярсайханы хэлснээр үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр орон нутагт салбар байгуулж бас болох юм байна. Гэхдээ иргэд зээл авах гэж банкинд хандаж байгаа. Тэрхүү банк нь тухайн иргэний авах зээлд батлан даалт гаргах хүсэлтийг тус санд ирүүлэн асуудал шийдэгдэх болохоор хөдөө орон нутгийн иргэд сангаас үйлчилгээ авах гэж заавал нийслэлд ирээд байх шаардлага байхгүй ажээ. Орон нутаг дахь банкныхаа салбарт хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэлээ. Мэдээж зээлээ олгож байгаа банк уг зээлдэгчийн ирүүлсэн төсөл, үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөө, зээлээ эргэн төлөх чадвар зэргийг нь харгалзан үзэж байж зээл олгох эсэх асуудлаа шийдэх юм байна.
Батлан даалт гаргуулж зээл авчихаад зээлээ төлж чадахгүйд хүрвэл ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуудал гишүүдийн анхаарлыг татаж байсан. Зээлийн батлан даалт гэдэг нь зээлийн баталгаанаас өөр ойлголт юм байна. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй болсон тохиолдолд банк зээл төлүүлэх бүхий л арга хэмжээг авсны дараа батлан даагчид хандах аж. Хэрэв зээлийн баталгаа гаргавал баталгааг гаргагчаас 100 хувь төлүүлдэг учиртай юм байна.
Гишүүд ийн хэлэлцээд ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллуудар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтлоо.