logo
Төгрөгийн нөөц өсчээ

Төгрөгийн нөөц өсчээ

2012/01/26

Монголбанкны мэдэгдсэнээр нөөцийн мөнгөний хэмжээ өнгөрсөн сарынхаас 9.4 хувиар өсч, нэг их наяд 659 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ хэмжээ нь жиийн өмнөхөөс 75.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Арванхоёрдугаар сард Төвбанкин дахь харилцах, хадгаламж 12.9 хувь буюу 108.7 тэрбум төгрөгөөр өссөн аж. Монголын банкны салбар дахь өсөлт сүүлийн үед эрчимжиж байгааг Төвбанкнаас хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Өчигдрийн байдлаар арилжааны банкуудын кассанд байгаа бэлэн мөнгө 4.9 тэрбум төгрөгт хүрсэн нь сарын өмнөхөөс 2.6 хувиар дээшилсэн үзүүлэлт юм. Харин банкнаас гадуур иргэдийн гар дээр байгаа мөнгө сарын дотор 29.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь арванхоёрдугаар сарынхаас 6.1 хувиар нэмэгдсэн дүн аж.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш