logo
Хоёр бүсгүйн ижил хувь заяа

Хоёр бүсгүйн ижил хувь заяа

2012/01/27
Герман болон Итали улсын түүх дэлхийн олон улс гүрний түүхтэй зүйл бүрээр  холбогддог.  Нэр алдар нь түгсэн суутнууд, эрдэмтэн мэргэд , хөгжмийн зохиолчид, зураачид, гүн ухаантнууд мөн дарангуйлагчид  янз бүрээр сэтгэж бас  дэлхийг эзэгнэхийг хүсэгч хаадууд хүртэл  энд амьдарч байжээ. Гэхдээ би энэ удаад  ижил заяа төөрөгтэй  хоёр бүсгүйн талаар бичиж байна. Сонин хачин  тохиолдлоор дүүрэн хэрнээ  эмгэнэлт адал явдлаар хувь заяа нь  төгсгөл болж байгаа хоёр бүсгүйн хувь тавилан дэлхийн түүхтэй холбогддог нь  энэ сэдвээр бичиг цаас нийлүүлэх     бодлыг  минь өдөөлөө.   Хэрхэн яаж хүлээж авах нь уншигч таны цэвэр ариун  оюун ухаан мэдэх  бөгөөд зөвхөн  түүхийн сониныг  та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. 1912 оны 2-р сарын 6-нд Германы Мьюнхенд  нэг нь түүнээс  яг 22 хоногийн дараа буюу 1912 оны 2-р сарын 28-нд Италын Ром хотод нөгөө нь  мэндэлжээ. Тэд жирийн л охидууд. Бусдын адил аав, ээжийнхээ халамжинд өсч том болцгоож. Тэдэнд бусдаас ялгарах зүйл огт үгүй.  Бие биенээ  таних ч  үгүй. Сургуульд орж,  аль аль нь хөвгүүдээс дурлалын захиа аваад бусдаас нуун уншиж байсан гэдэгт би  огт эргэлзэхгүй. Тэд том болоод эмч, багш эсвэл алдартай бүжигчин болно гэж мөрөөдөж бас ирээдүйн нөхөр болох дурлалын ханхүүгээ хэрхэн бодож, төсөөлж байсныг нь мэдэхгүй байна.  Гэхдээ л гарцаагүй мөрөөдөж, бодож, төсөөлж байсан гэдэгт би бас итгэдэг. Тэд бусдын л адил байсан шүү дээ. Хүмүүсээс өөрөөр  байх аргагүй. Та гайхаж байгаа байх. Эхэн үедээ бусад шиг л амьдарч байж.  Гэвч сүүлдээ бусдаас өөрөөр  амьдрах  адармаатай  хувь тавилан хүлээж байжээ тэднийг. Тиймээ тэдэнд дэлхийн түүхэнд туйлын  эмгэнэлт хар толбо болон үлдсэн хоёр эрхмийн эхнэр байх хувь заяа оногдсон юм.  Энэ бол Эва Анна Паула Браун болон Клара Петацци хоёр юм. Тэд Германы рейxсканцлер Адольф Гитлер болон Италийн дарангуйлагч Бенито Муссолини нартай гэрлэснээрээ өөрсдийн амьдралыг жирийн хүмүүсээс өөрөөр  болгожээ.  Гэхдээ энэ нь тэдгээр бүсгүйчүүдийг фашист гэж хэлэх гэсэн үг биш шүү. Тэд хүн хүндээ яаж дурладаг тэр л журмаар хайрлан дурласан гэж би боддог. Уучлаарай би хүн талаас нь ойлгох гэж оролдсон юм. Та нар анзаарч байгаа байх.  Надад тэр Италийн дарангуйлагч болон Германы рейxсканцлерийг огт сонирхож байгаа юм алга.  Надтай надгүй бүх хүмүүс тэднийг мэднэ.  Харин он цагийн хувь заяаны золиос болсон эдгээр бүсгүйчүүдийн хувь тавилан үнэхээр  өрөвдөлтэй түүхийг ардаа  үлдээжээ. Гитлерийн хувийн зурагчин Хейнрих Хоффманы туслахаар ажилладаг байх үедээ Ева 1929 онд  Гитлерийг анх хараад л дурлажээ. Энэ үед Ева 17-той байжээ. Энд Ева эгч Гретл Ева Браунд бичсэн захиандаа хэрхэн Гитлерийг анх харсан талаараа ийнхүү бичжээ.
"I had stayed after closing time to straighten up several things and was standing on the ladder putting something away on the top shelf. Then I heard the door open and saw the boss come in with a somewhat older man carrying a felt hat in his hand. I tried to watch them without their noticing ...When I came down off the ladder the boss introduced us. He said this is our little Miss Eva. Then Hoffmann sent me out to get some beer and sausages from the corner pub."
“Би ажлын цаг дууссаны дараа зарим нэгэн зүйлсийг цэгцэлчихээд шат тавин шүүгээний дээд талд байх юмсыг янзалж байв.Тэр үед хаалга онгойж эзэн маань бүрх малгай гартаа барьсан нэгэн хижээлдүү үл таних хүнтэй хамт орж ирлээ. Би тэдэнд харагдахгүйг хичээн нууцхан ажиглахыг оролдож байлаа. Намайг шатнаас бууж иртэл эзэн маань биднийг танилцуулав. Тэрээр танилц бидний бяцхан мисс Эва гэж хэлээд дараа нь намайг хиам шар айраг аваад ир хэмээн булангийн pub руу явуулсан” гэжээ. Мөн энд Ева Брауны 1931 онд 19-н настай байхдаа Гитлерт бичсэн зурвас байна. "Dear Mr. Hitler, I would like to thank you for the pleasant evening at the theater. It was unforgettable. I shall always be grateful for your friendship. I count the hours until the moment when we shall meet again ..."
Эдгээрт муу муухай зүйл бичээгүй л байна. Жирийн л зүйлс. Чи хүнийг хараад ямар санагдсан ямархуу хувцас өмссөнийг бусдад юу гэж тайлбарладаг шиг л бичсэн байна. Гитлерт бичсэн зурвастаа ч гэсэн хүмүүсээс онцгой, өөр, балмад, фашист юм бичээгүй л байна. Хүндэт Гитлерээ оройг театрт хамт сайхан өнгөрүүлсэнд болон нөхөрлөлийнхөө төлөө танд талархаж байна гээд дахин уулзах цаг мөчийг тэсэн ядан хүлээнээ гэсэн маягийн зүйл л бичиж. Үүнийг бүгд л бичдэг шүү дээ. Эдгээр бүсгүйчүүд Гитлерт, Муссолинид дэлхийн дайнаас ч өмнө нацист нам ялахаас ч өмнө дарангуйлагч дуче болон рейхсканцлер болохоос нь ч өмнө тэдэнд хайртай болжээ. Ева Браун болон Клара Петацци хоёрын амьдрал олон талаараа их төсөөтэй байсан нь надад сонин санагдсан. Төрсөн он, сар тэдний дурлал бас амьдарсан хүмүүсийнх нь насны ялгаа албан тушаал, хийсэн зүйлс болон амьдралын сүүлчийн мөчүүд үхэл мөн үхсэн цаг хугацаа нь тун ойрхон сонин тохиолдол биш гэж үү? Энэ хоёр бүсгүй нэгнээсээ хэдхэн хоногийн зайтай төрөөд мөн хэдхэн хоногийн зайтай мөнх бусыг үзүүлсэн. Эва Браун 1945 оны 4-сарын 30-нд буюу Гитлертэй гэрлэснээсээ хойш нэг хоногийн дараа хор ууж нас барсан бөгөөд Гитлер түүнтэй хамт амиа хорлосон. Харин Клара Петацци 1945 оны 4-р сарын 28-нд Муссолинитай хамт алуулжээ. Тэрээр Муссолинийг буудахад өмнүүр нь орж буудуулсан байна. Тэднийг буудсаны дараа хүмүүс нулимж, дэвслэн, цогцос руу  “морь харж” дараа нь хөлнөөс нь дүүжлээд олон түмэнд удтал харуулжээ. Ева, Клара хоёрт амьд гарах боломж хоёуланд нь байсан боловч нөхрийнхөө хамт зуйл дуусах  замыг илүүтэйд үзжээ. Тэдний хувьд үнэндээ дуче болон рeйxсканцлертай бус харин Гитлертэй, Муссолинитэй амьдралаа үүрд холбохоор шийдсэн байж. Тэд хувь заяагаа сонгоогүй харин тэднийг хувь заяа нь сонгосон гэлтэй. Жирийн л эмэгтэйчүүд, Бүсгүй хүн хэн нэгэнтэй амьдралаа холбоод хаа нэгэн газарт, улс гүрэнд  хамт амьдарч, түүнийгээ дагаад л явдаг биз дээ? Энэ бол амьдралын хууль биш гэж үү. Харин тэр дагуулж явж байгаад нь л их учир бий. Хамт амьдарч бас хамт үхэж чаддаг ийм бүсгүйчүүдтэй таарсан Гитлер, Муссолини хоёр ч азтай  юм. Харин Ева,  Клара  хоёр  Орос руу дайрч зургаахан  долоо хоногт эзлэнэ гэж зарлаагүй, Лондонг бөмбөгд гэж тушаал өгөөгүй. Үнэндээ Герман, Итали дэлхийг захирна уу үгүй юу гэдэг ч тэдэнд онц чухал биш.  Жинхэнэ хайрлаж, дурлаад түүндээ үхэн үхтлээ үнэнч байсан  нь  хамгаас чухал юм. 
Ц.Отгонбаяр
Эх сурвалж:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш