Туурга тусгаар Монгол улсын түшиг тулгуур нь өдгөөг хүртэл эмэгтэй хүн, эрхэмсэг эрдэнэ мэт ээжүүд байсаар ирсэн. Тийм ч учраас Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоо тэмдэглэсэн монголын ард түмэн ялангуяа улс эх орны алтан багана болсон эмэгтэйчүүдийг түүх соёлтойгоо салшгүй холбоо бүхий хэмээн үздэг учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлтэй монгол хатдын үүрэг хариуцлага төдийгүй сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн хэрхэх талаар ярилцлаа.
-Монгол улс олноо өргөгдсөн Тусгаар тогтнолын зуун жилийн ойгоо тэмдэглэлээ. Шинэ он гарлаа. Сонгуулийн хууль ч батлагдлаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд нийт эмэгтэйчүүддээ хандаж үг хэлвэл?
-Юуны өмнө 100 жилийн ойн баяр, эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсны ойг тэмдэглэж байгаа нь улс төрийн болон эмэгтэйчүүд бидний хувьд маш их ач холбогдолтой үйл явдал болж байна. Түүхээ мэдэхгүй бол эхчүүд хүүхдүүддээ юу ярихаа мэдэхээ больдог. Эхчүүд нь хүүхдүүддээ зөв юм ярьж чадахгүй бол улс үндэстэн зөв хүмүүжилтэй Тусгаар тогтнол эрх чөлөөгөө эрхэмлэх иргэнээ төлөвшүүлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл эх хүнээр дамжиж түүх уламжлагддаг. Ээжүүдээр дамжиж ёс заншил, улс эх орон, байгаль дэлхийгээ хамгаалах тэр хууль хэрэгжүүлэх зүйл уламжлагдан хадгалагддаг. Хэдэн мянган жил монголчууд усаа цэвэр байлгаад ирсэн. Энэ хуулийг хэн хэрэгжүүлсэн юм бэ гэж? 800 жилийн өмнө гарсан Чингис хааны хуулийг хэрэгжүүлэгч нь хэн байв, булаг болгоны аман дээр Чингис хаан цагдаа зогсоосонгүй. Тэгсэн мөртлөө энэ хууль 800 жил хэрэгжжээ. Хэн хэрэгжүүлэв гээд эргээд харахаар эмэгтэйчүүд ээжүүд хэрэгжүүлсэн байдаг л даа. Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсны 100 жилийн ойн баярыг бүх нийтийн баяр болгож, эмэгтэй эрэгтэй гэлтгүй бүгд түүхээ ойлгож мэдэх боломж олдоно гэдэг бол ирээдүйн ээжүүдэд, өнөөдөр хүүхдэдээ үлгэр ярьж өгч байгаа ээжүүдэд асар том завшаан болж байгаа юм. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх, өөрсдөө тусгаар тогтнолын үргэлжлэлийг бататгах маш сайхан завшаан. Энэ баярыг тохиолдуулан Гандан хийдээс сонирхолтой номнууд гаргасан байна. Хүүхдүүддээ уншиж өгөхгүй байхын аргагүй Үндэсний эрх чөлөөний хувьсгал буюу Богджавзундамба, 100 жилийн түүхээрээ аялая гэсэн цогц номнуудыг гаргасанд сэтгэл хангалуун байна. Энэ номыг харахад хүүхдийн ном боловч ээжүүд хүүхдүүд хамтдаа унших ном. Эргээд Монгол улсынхаа эрх чөлөөг үнэлэх, эрх чөлөөний маш өндөр үнэлэмжтэй иргэнээ төлөвшүүлэх ном юм. Олон зуун жилийн турш Монгол улсынхаа хамгийн нандин хуулиудыг сахиулагч нь эмэгтэйчүүд байж ирсэн. Хамгийн нандин заншлаа өвлүүлэгч нь болж, энэ агуу түүхээ мэдэж авч үргэлжлүүлж улс орноо улам бататгацгаая гэж уриалмаар байна.
-Хаант төрд долоон эрдэнэ байдаг. Нэг эрдэнэ нь төр түшилцэх эмэгтэй хүн юм. Энэ утгаараа ирэх сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлөлд квот оруулна гэсэн хууль орж байх шиг байна. Нэлээн хязгаарласан хууль болсон юм болов уу гэж харж байгаа. Та үүнийг хэрхэн төсөөлж байна вэ?
-2008 оны хуулийг бодвол тодорхой хэмжээгээр дээрдсэн. Гэхдээ хүссэн хэмжээнд хүрч чадаагүй. 2008 оны хууль эмэгтэйчүүдийн хувьд маш харш хууль байсан. Яагаад гэхээр эмэгтэй хүн нэгдүгээрт цөөхөн нэр дэвшсэн, хоёрдугаарт багаараа нам дотроо өрсөлдөөнтэй ордог, тойрог дээр дөрвүүлээ очоод гурван эрэгтэй нийлээд эмэгтэйгээ шахаж болдог тийм хууль байсан. Одооны энэ хуулийн нэг давуу тал нь тойрог дээр олон эмэгтэй очиж чадахгүй байлаа гэж бодоход эмэгтэй нь шахагдахгүй байх нөхцөлтэй юм. Баг дотроо шахагдахгүй байна гэдэг нь багуудын авсан нийт оноо нь нийлж байж намын оноо болох учраас аль болохоор баг дотроо байгаа бүх хүн өндөр оноо авч байж нам нь нэгдэж ажиллах боломжтой. Энэ утгаараа намын сахилга батыг сайжруулсан дэвшилттэй харагдаж байгаа. Үнэхээр 48 дотроо эмэгтэйчүүдийг дэвшүүлж чадвал тэр 48-аас эмэгтэйчүүдийг шахаж зохиомол аргаар унагаах хөшүүрэг бол байхгүй болсон. Харин яг өөрийнхөө аргаар цэвэр өрсөлдөөнөөр ялах магадлал өндөр болсон. Можаратор 48 дотроо эмэгтэйчүүдээ хангалттай нэр дэвшүүлж чадвал эмэгтэйчүүдэд ээлтэй байх үр дагавар харагдаад байна. Харин эмэгтэйчүүдийг можаратор 48 дотроо оруулахгүй пропорцианаль 28 дотроо жагсаачихвал эмэгтэйчүүд гарч ирэх эсэх нь эрэгтэйчүүдээс хамаарч байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд өөрсдөөсөө хамаарч тэр ялалтыг олж авмаар байна. Тиймээс 48 дотроо эмэгтэйчүүдийн нэрийг оруулахын төлөө ажиллах хэрэгтэй байна.
-Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд энэ сонгуульд, төрийн үйл хэрэгт оролцох хатад хэр байна вэ?
-Эрдэнэ шиг эмэгтэйчүүд олон байна. Эмэгтэйчүүдийг төртэй төргүй нийгэмд юу хийж байна вэ гээд харахад маш олон салбарт төрийн хийж чадахгүй байгаа зүйлүүдийг хийдэг эмэгтэйчүүд их байдаг. Эмэгтэйчүүдийг жирэмсэлчихвий, хүүхэд гаргачихвий, хүүхдээ хөхүүлэх гээд ажил цалгардуулахвий гэх мэтийн асуудлаас айхгүйгээр ажилд авдаг ажил олгогч нар нь эмэгтэйчүүд байна. Жишээлбэл хаана өнчин хүүхэд байна, хаана боловсролгүй хүүхдүүд хаягдаад байна, хаана хүүхдүүд сургууль завсардаад байна тэднийг өсгөн хүмүүжүүлж сургаж байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл төрийн хийж, харж чадахгүй байгаа бүхнийг эмэгтэйчүүд олж харж асуудлыг шийдвэрлэж байна. Тиймээс чадварлаг эмэгтэйчүүдийг нам засаг олж харах хэрэгтэй. Манайхан эргэн тойрноо алсын хараагаар харахгүй, зөвхөн зоосны нүхээр хараад байна.
-Та намдаа нэр дэвших болзлыг хангах, квотод оруулах тал дээр ямар бодлого чиглэлтэй байна вэ?
-Бид нар хуулийнхаа дагуу квотынхоо 15 эмэгтэйг байрлуулах талаар ярьж эхлээгүй байна. Тодорхой хугацаанд ярихад бэлэн байгаа. Эмэгтэйчүүдийнхээ дотоод боловсролыг нэмэгдүүлсэн байдалд байна. Ер нь бол эмэгтэйчүүдийг сонгох асуудал их төвөгтэй. Ц.Оюунгэрэл гэдэг дарга эмэгтэйчүүдийг сонгох утгагүй. Н.Алтанхуяг гэдэг дарга 76 гишүүнийг сонгоно гэдэг бүр ч утгагүй. Сонгох гэдэг эрх чөлөө хүнд байдаг. Тэгэхээр тэр эрх чөлөөг намын гишүүд эдэлж байж нам болдог. Тухайн хүний төлөө намын гишүүд хөдлөх юмуу, ажиллах юмуу гэдгийг намын хороон дээр нь сонгуулж өгвөл эмэгтэйчүүд гарахаар байна. Бид эмэгтэйчүүдээ дэмжвэл манай нам сайхан болно. Ер нь бол ардчиллынхаа зарчмаар явъя гэж байгаа. Ардчиллынхаа зарчмаар явахгүй бол нэг санхүүгийн дарга, хэдэн нягтлан эсвэл ганц нэгхэн лидер шийдэх гээд ч байгаа юм шиг байж болохгүй. Тэр утгаараа би хүн сонгодог хүн байж болохгүй. Харин хүн хүнээ чөлөөтэй сонгох боломжийг нь яаж иргэддээ авч өгөх вэ гэж ярьдаг хүний нэг.
-Нийгэм өөрөө төрийн түшээдийг ерөнхийд нь ангилж байгаа. Эх орончид буюу бүхий эх орончид гэж нэрлэж байна. Бүхий эх орончид гэдэг нь гадаад дотоод ямар л улс орон байна бүгдийн төлөө амиа өгдөг эх орончид гэсэн үг. Ардын нам сая хуралдаад дээд чуулганаараа манай номер нэг өрсөлдөгч бол МАХН гэж зарласан. Харин Хувьсгалт намынхан Ардчилсан нам сөрөг хүчин байх байтал МАХН-ыг гол өрсөлдөгчөө болгож манан гэдэг бол олигархуудын нийлсэн нэгдэл ээ гэж байна. Улс төрч эмэгтэй хүний хувьд ямар бодолтой байна вэ, өнөөгийн улс төрийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Өнөөгийн улс төрийг төвөгтэй байдалд оруулсан. Аль 2008 онд Засгийн газарт манай нам өнөөдрийн улс төрийг төвөгтэй байдалд хүргэсэн. Тэр үед Засгийн газарт ороод хэрэггүй ээ цөөнхөөрөө бай өөрийнхөө орон зайг хадгалаа гэсэн байр суурьны үүднээс хурал хаяж гарч байсан хүмүүсийн нэг нь би. Одоо цаг хугацаа бүхнийг ялгаад өгч байна. Дөрвөн жилийн дараа эргээд харахад бид нар маш цөөхөн саналаар ялагдаж намын шийдвэр гарч байсан. Миний санахад 20 гаруйхан хүний саналаар ялагдсан. Тухайн үед сөрөг хүчин байж, хөндлөнгөөс бүх зүйлийг хянаж байсан нь дээр гэж үзэж байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Гэхдээ хэвээрээ байгаа нь энэ гээд жагсаал цуглаан хийж байсангүй л дээ. Цаг хугацаа бүхнийг харуулж байгаа учраас одоогийн төвөгтэй байдлаас яаж гарах вэ гэж. Засгийн газарт орсон хэсэг маань тэр үед хөнгөн шийдвэр гарсан, хэрвээ энэ шийдвэр хэдэн жилийн цаад талыг харвал маш тодорхой түүнийгээ илэрхийлж байх ёстой. Гэвч тодорхой илэрхийлж чадахгүй байна. Манай нам үнэхээр төвөгтэй байдалд байгаа. Өөрсдөө энэ төвөгтэй байдалд хүргэсэн. Улс төрийн хариуцлагыг тухайн үед шийдвэр гаргаж байсан хүмүүс хүлээх ёстой.
-Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсны 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Та хэрхэн үзэж байна вэ?
-Ардчилсан нам бүх юмаараа муу биш гэдгийг хэлмээр байна. Ер нь ардчиллын эрх, эрх чөлөөг авчирч өгсөн намын хувьд бахархаж байна. Ардчилсан намын гишүүдийн маш их хичээл зүтгэлээр бид эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсны 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Богд Жавзундамба хутагтыг удирдагчаар нь олж хардаг энэ эрх чөлөөг ардчилал бид нарт өгч байна. Манай Ардчилсан намынхан ганцхан Засгийн газарт ороод ганцхан Засгийн газрын ажилтай хутгалдсан юм биш. Парламент дотор бас дуу хоолой нь сөрөг дугарч л байгаа. Ардын намынхны хэзээ ч гаргаагүй асуудлыг дэвшүүлж байгаа. Шийдвэрлээгүй асуудлыг шийдэж байна. Түүний нэг жишээ нь бидний Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсны 100 жилийн ойг үндэсний баяр болгож тэмдэглэсэн өдөр юм. Монгол түмний үр удам нь энэ баяраар зуун жилийн далан жилд ухуулга сурталчилгааны ажил хийсэн явдалд уучлалт гуйж байна. Албан ёсоор магтаж байна. Богджавзундамба хутагтыгаа хүндэлж байна. Гэхдээ зүгээр нэг баяр тэмдэглээд орхиж болохгүй. Төрийн, татвар төлөгчдийн, ард түмний мөнгөөр хутагтын нэр төрийг гутаах тэр сурталчилгааг хийж байсан. Маш олон кино, жүжиг, зохиолуудыг хийж байсан. Бичүүлж мөнгийг нь өгч байсан. Би яг одоо Чойбалсан гуайн номыг уншиж байна. Чойбалсан гуайн үгийг уншиж байхад нам юу гэж хэлэх нь зохиолчдын үүргээ гэж зохиолчдын хурал дээр хэлж байсан. Тухайн үеийн зохиолчдыг буруутгахгүй байна, Үүрэг өгч төрөөс мөнгийг нь гаргаж төрөөс бодлогыг нь тодорхойлж кино хийлгэж жүжгийг нь тавиулж байжээ. Өнөөгийн төрийн үүрэг юу вэ гэхээр Төр ямар нэгэн түүхийн бүтээлүүдэд залруулга хийх бүтээлүүдийг гаргах ёстой. Миний хувьд кино жүжиг зохиол туурвилыг төрөөс санхүүжүүлэхийг эсэргүүцдэг. Яагаад гэхээр хүний эрх эрх чөлөө гуйвана гэж үздэг. Гэхдээ ганцхан тохиолдолд төрөөс санхүүжүүлэхийг зөвшөөрч болно. Энэ бол төр өөрийнхөө мөнгөөр 70, 80 жил хийлгэсэн буруу сурталчилгаагаа залруулах тал дээр төр өөрөө санхүүг гаргах ёстой гэж үздэг. Киногоор тэр хүнийг шүүмжилсэн бол киноны мөнгийг гаргах жишээтэй. Эрх чөлөөний хувьсгалын баатруудаасаа ингэж уучлал хүсэх хэрэгтэй.
Эх сурвалж: