Вьетнамд нохойн махны эрэлт дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед энэ улсын Лаостой хиллэдэг мужид амьдардаг хүмүүс олон мянган нохдыг Меконг голоор тээвэрлэж байна. Вьетнамын Ханой хотын ресторанууд нохдын махаар хийсэн хоолоор баян чинээлэг зочиддоо үйлчилдэг ажээ. Тайландын Пхукет хотод үйл ажиллагаагаа явуулдаг амьтны эрхийг хамгаалах байгууллагын Жон Долли ярихдаа "Нохойнуудын 98 хувь гэрийн тэжээвэр байдаг, ихэнхийг нь хулгайлдаг, нохдыг хүнд хэцүү нөхцөлд тээвэрлэж, зэрлэг балмад байдлаар алдаг" гэжээ.
Вьетнамд өвлийн цагт нохойн махны эрэлт нэмэгддэг байна. Учир нь нохойн махыг биеийн дулааныг нэмэгдүүлдэг, аз авчирдаг хүнс гэж үздэг гэнэ.
Тайландад үер болсон нь нохой хулгайлж зардаг хүмүүст аятайхан боломж болжээ. Учир нь үерээс болж эзнээсээ төөрсөн нохдыг хулгайлахад амар байдаг байна. Зарим наймаачид машинаар явж байхдаа барьсан нохойгоо төмөр торонд хийн авч явдаг ажээ.
Нохдыг хулгайлж зарахыг Тайландад хуулиар хориглодог бөгөөд цагдаа нар хууль бус ажиллагаа явуулсан хүмүүсийн эсрэг ажиллагаа явуулжээ. Тайландын малын эмч нарын нийгэмлэгээс мэдээлснээр жилд 500.000 орчим нохойг хулгайлж, бусад улс руу гаргаж зардаг байна.
Энэ сард Тайландын эргийн хамгаалалтынхан Нахон Фаном мужид 800 нохойг ачиж явсан ачааны машин Меконг голын эрэг дээр явж байхад нь саатуулжээ. Цагдаа нар энэ үеэр нэг хүнийг баривчилсан ч түүнтэй хамт явж байсан хүмүүс зугтсан байна. Хууль бус наймаачид нохдыг Вьетнам руу гаргах гэж байжээ.
Ийнхүү Вьетнам руу тээвэрлэгдэж ирсэн ноход замдаа шахцалдсанаас амьсгаа нь боогдох, гэмтэх, өлбөрөх зэрэг аюулаас амьд үлдэж чадсан бол тэднийг аймшигтай үхэл хүлээж байдаг байна. Нохойн маханд дуртай хүмүүсийн хэлдгээр дөрвөн хөлт тэжээвэр амьтны мах ядаргаа арилгадаг байна. Худалдаачид нохдын амийг тасдахдаа зодох, амьдаар нь арьсыг нь хуулах зэрэг янз бүрийн аргыг ашигладаг байна. Мөн нохдыг заримдаа Ветнамаас Хятад руу гаргаж, өндөр үнээр зардаг гэнэ.
Вьетнамд нэг нохойг 16-32 доллараар үнэлдэг байна. Харин Тайландын хууль шүүхийнхэн амьтдыг худалдаалдаг хүмүүсийг хэдэн сар хорих гэх мэт харьцангуй хөнгөн ялаар шийтгэдэг аж.
Э.АМАР