logo
Дэлбэрсэн элеваторт 100 орчим тонн улаанбуудай байжээ

Дэлбэрсэн элеваторт 100 орчим тонн улаанбуудай байжээ

2012/01/27
Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн орон сууцны байшинд гаазын баллон дэлбэрснээс тус байрны 33 айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа. Энэ үйл явдлаас хойш 4 хоногийн дараа буюу өчигдөр мөн тус аймгийн Дархан сумын нэгдүгээр багт байрладаг Дарханы гурил тэжээлийн үйлдвэрт дэлбэрэлт болж, хоёр хүн эмнэлэгт хүргэгдлээ гэсэн мэдээлэл Улсын онцгой комисст ирсэн байна. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд товч мэдээлэл хийлээ.
Аймгийн удирдлагуудын өгч байгаа мэдээллээр бол Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийн элеваторт дэлбэрэлт болсон байна. Тэнд 100 орчим тн улаанбуудай хадгалагдаж байжээ.
Аймгийн мэргэжлийн байцаагч нар элеваторын дотоод үйл ажиллагааны хадгалалтын горим алдагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Тус үйлдвэрийн барилгын гадаа талбайд ачаа ачиж байсан хоёр хүн хөнгөн бэртэл авсан бөгөөд нэг нь толгойдоо шарх авч оёо тавиулжээ.
Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяраар ахлуулсан ажлын хэсэг эл ослын байдалтай газар дээр нь очиж танилцахаар өнөөдөр үдээс өмнө явжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш