Дархан-Уул аймгийн орон сууцны байшинд гаазын баллон дэлбэрснээс тус байрны 33 айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа. Тэгвэл энэ сарын 22-ны ням гаригийн өглөө Улсын онцгой комисс, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нарийн мэргэжлийн хүмүүс, галын шинжээчид газар дээр нь очиж ажиллажээ. Тэд барилгын хийц бүтээцээс шинжилгээний дээж авсан байгаа. Хариу нь хэрхэн гарахаас шалтгаалж барилгыг цаашид ашиглах эсэх болон хэрхэн засварлах талаар шийд гарна.Ер нь бол барилгыг засах зураг төслийн ажлыг хийж байгаа ажээ.
33 айлын 11 нь хуучин амьдарч байсан нөхцөлийнхөө хэмжээнд хүрсэн орон сууц өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн талаар Шадар сайд мэдээллээ.
Дархан-Уул аймагт хугацааны хувьд ойрхон ийм хоёр дэлбэрэлт болсон нь орон нутгийн байгууллагын үйл ажиллагаатай, тодорхой хүмүүсийн ажлын хариуцлага тааруу байгаатай холбоотой гэж үзэж байгаагаа Шадар сайд М.Энхболд сэтгүүлчидтэй уулзах үеээрээ хэллээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу гаазын баллон нийлүүлсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Эдгээр ослын талаар шинжилгээний хариу гарсны дараа Улсын онцгой комисс Засгийн газарт танилцуулах юм байна.