logo
Сүнс эргэж төрдөг, бас төөрдөг

Сүнс эргэж төрдөг, бас төөрдөг

2012/01/27
Тун удахгүй бид талийгаач бологсодтойгоо гудамжинд тааралдах болно” гэсэн үгийг хэн нэгэн солиотой хүн биш бидний сайн мэдэх алдарт үзмэрч Ванга эмгэн амьд сэрүүн ахуйдаа хэлсэн байдаг. Тэр үеэс хойш хараагүй үзмэрчийн хэлсэн энэ үгийг тайлах гэж олон хүн оролдсон бөгөөд хожим Болгарын нэгэн сонинд талийгаач болоод олон жил болсон нэг хүн өөрийн төрсөн гэртээ гэнэтхэн ороод ирсэн тухай мэдээлэл гарч байсан билээ.

Тухайн үед хүмүүс үүнийг зүгээр л сенсаац хөөсөн сониныхны ээлжит шоу хэмээн үзсэн юм. Гэвч Вангагийн хэлсэн алдарт үгийг цөөн бус хүн тов тодорхой санаж байлаа. Үзмэрчийн таамаглалд талийгаач бологсод бидэнтэй бөөн бөөнөөрөө тааралдах болно гэсэн санаа агуулагдсан байсныг энэ талаар судалгаа хийдэг хүмүүс бас анхааралдаа аваад байсан билээ. Эдүгээ Ванга эмээгийн үг биелэлээ олж эхэллээ хэмээн эрдэмтэд зоригтой дуугарах болсон байна. Яагаад гэдгийг дорх нийтлэлд дэлгэж байна.

“Миний нөхөр, охин хоёр зүгээр үү, тэд амьд уу? “
Шинээр цэрэгт татагдан ирсэн дайчдыг хуучин цэргүүд зодож дээрэлхэн, дарамталдаг явдал аль ч улсын армид олон жилийн туршид “уламжлагдаж” ирсэн байдаг юм. Манайд л гэхэд хал цэргийн дэг хэмээн нэрлэх агаад хатуухан даваа байсныг цэргийн алба хаасан хүмүүс санаж буй биз ээ.
 Одоо ч олон орны армид хүмүүсийн харьцааны хамгийн гаж  үзэгдлийн нэг хэмээн үздэг энэ явдал амь бөхтэй зууралдсаар байгаа бөгөөд зарим дарга нар ч  иймэрхүү дэг байх ёстой гэж үзэх нь бий. Хэрвээ дайн болбол энэ битгий хэл зовлон туулах тангараг өргөсөн дайчид халагдах цэргээс шанаа авах нь ээждээ илүүлж буйтай адил хэмээн даналзах хүн ч байдаг нь үнэн. Гэхдээ энд цэргийн дэгийн тухай ярих гэж байгаа юм биш гэдгээ хэлье. Харин нэгэн цэргийн ангид болсон тун ховор гэмээр сонин тохиолдлын талаар хүүрнэх гэсэн билээ.

 

 Намар оройхон татагдаж ирсэн хэсэг шинэ цэргийг хотоос нэлээд зайтай орших ангид хуваарилжээ. Мэдээжийн хэрэг өөрсдийнхөө халааг хүлээж, бас хэдэн сар уйдсан цэргүүд зугаагаа гаргах юмтай болж, үдэш орой шинэ дайчдыг дуудаж тамлан зовоож эхэлсэн байна. Харин энэ дэглэлтийг ганцхан цэрэг л эсэргүүцэн, халагдах цэргүүдтэй ана мана  үзэлцсэнээс ангидаа хуваарилагдаж ирээд удаагүй тэрбээр “ах” нартаа нэвширтэл зодуулан, тархиндаа хүнд гэмтэлтэйгээр Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ.

 

 Өөрийн гэсэн ухаангүй хүргэгдсэн цэргийг сэхэээн амьдруулах тасагт хэвтүүлж, яаралтай мэс ажилбар хийн, тархинд нь хуралдаж бөөгнөрсөн цусыг нь хусаж авснаар хэд хоногийн дараа ухаан оржээ. Гайхалтай нь ухаан орсон цэрэг хажуудаа байсан жижүүрийн эмчээс “Миний нөхөр, охин хоёр яасан бэ, зүгээр үү. Тэр хоёр маань амьд уу” гэж асуужээ. Мэдээж эмч энэ үгэнд эхлээд гайхав. Яагаад гэхээр эр цэргийн албанд татагдаж ирсэн хүн эхнэр, хүүхдээ асууна уу гэхээс өөр юу асуухав. Тиймээс нөхөр сүүдэр ярьсан цэргийн үгэнд эмч огтхон ч ач холбогдол өгсөнгүй. Солиорч байна л гэж бодлоо. Гэхдээ ерөнхий эмчдээ “Цэрэг залуугийн ухаан орж, гараад солиорлын байдалтай байна. Ер нь галзуурч байх шиг ” гэсэн үгийг утсаар хүргэжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш