ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх хамтарсан Засгийн газрын сайдууд дотроос олны анхаарлын төвд байдаг нэгэн. Яам нь Монгол Улсын амин чухал яам болсон энэ үед дэд сайд нь анхаарлаас гадуур байя ч гэсэн боломжгүй юм. Иймээс дэд сайдын алхам бүрийг олон нийт анхааралтай харж байдаг билээ.
Мань эрийн энэ аквариумын загас шиг амьдрал сайн найз Тулгадаа үгүй гэж хэлж чадаагүйгээс эхэлсэн. Тэрбээр Тулгад л үгүй гэж хэлж чадахгүйдээ дэд сайдын албанд заларсан болохоос тэрнээс өөр хүн гуйсан бол дэд сайд болохгүй байсан гэж нэгэнтээ ярьсан байдаг. Тэднийг аль эртний өгөө аваатай андууд гэж улст өрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Тиймдээ ч татгалзаж болохгүй шалтгаан бас байгаа л биз дээ. А.Гансүх газрын гаваас гарч ирээд дэд сайд болчихсонд АН-ынхан таагүй ханддаг.
Түүнийг 2008 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байхад шилэн байр хавьцаа манай намд ийм хүн байдаг гэж үү хэмээн шивэр авир хийцгээж байсан. Цагаан морин жилийн хувьсгалд оролцож, гартаа цэнхэр тууз зүүгээд зогсож байсан гэж өөрийгөө зад рекламддаг ч үнэндээ бол 2007 онд АНд элссэн нь цаг хугацааны хувьд нэг л нийцгүй.
МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөөд Төрийн өмчийн хорооноос ажил амьдралынхаа намтрыг бичиж эхэлсэн энэ эрхэм дараа нь хувийн голдуу компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2007 онд намд элссэн даруйдаа Үндэсний зөвлөлд өх хороо, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь содон намтар. Тэрбээр 2008 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, мөн ондоо ЗТБХБ-ын дэд сайдын албанд очсон гэхээр аргагүй л ардаа асаалттай танктай хүн юм.
Түүнийг Ерөнхий сайдтай баз хүргэчүүл, базынхаа хүчээр дээшээ нисдэг гэдэг ч мань эр үүнийг “ Өөр намын хүнийг ажилд томилуулдаад суудаг тийм баримжаагүй юм гэж хаана байх вэ” гэж тайлбарладаг. Аливаа нэгэн хууль амьдралтай зөрчилдвөл зөрчих нь сонин биш, зорилго нь аргаа зөвтгөдөг гэх философитой тэрбээр “Амьдралд нийцэхг үй хууль маш их байгаа.
Бид зах зээлийн эдийн засгийнхаа системийг боловсронгуй болгоогүй, хүмүүс нь төлөвшиж амжаагүй байхад ардчилал хөгжсөн орнуудын хуулийг хуулж авч ирээд тавьчихсан. Тэр хуулийг мөрдүүлэх эдийн засаг, санхүүгийн ч боломж байхг үй. Тиймээс хүмүүсийн ухамсар төлөвшөөгүй ийм үед бид нийтийн эрх ашгийн төлөө зарим нэг стандарт бус шийдвэрийг гаргаад явдаг байх хэрэгтэй” гэж ярьсан нь хуульч хүний амнаас унахаарг үй үг.
Өөрийг өө Монголд цөөхөн байх хуулчийн нэг гэдэг энэ эрхмийн амнаас ийм үг унасанд салбарынхан нь гайхаш тасарч, мэл гайхаж цэл хөхөрдөг. Тиймээс ч мань эр төрийн ажлыг хийхдээ аливаа хууль дүрмийг уландаа гишгэхийг юман чинээ боддоггүй бололтой. А.Гансүх дэд төсвөө хэтр үүлэх нь асуудал биш.
Тэрбээр 2009 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын Европын холбооны улсуудад хийсэн айлчлалын бүрэлдэх үүнд багтахдаа томилолтын зардал болох 12,9 сая төгрөг, мөн оны долоодугаар сард Япон улсад ажлаар явахдаа 8,6 сая төгрөгийг яамнаасаа биш, өөрийн хариуцах ажлын хүрээнд багтдаг Иргэний нисэхийн Ерөнхий газраас гаргуулсан төдийг үй энэ нь Сангийн яамнаас тогтоосон төрийн албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын лимитийг гурав дахин хэтрүүлсэн хэрэг байжээ.
Бас 2008 онд ИНЕГ-аас 60 сая, 2009 онд дахиад 300 сая төгрөгийг барилгын компаниудад шилжүүлэн яамныхаа ажилтнууд, тэр дотор ажилд ороод зургаан сар ч болоогүй туслахдаа орон сууцны үнийг хөнгөлөн байр авч өгөхөд зарцуулсан нь зэрэг нь шалгалтаар илэрсэн байна.
Ийнхүү дэд сайд асан А.Гансүх улсын мөнгийг гарын салаагаар урсгасан нь аудитын шалгалтаар илэрч, дэд сайдыг болон түүнийг гуйж ажилд авсан найзынх нь нүүрийг түлж байна. Эсвэл найздаа “Би бүх бололцоогоо дайчилж ажиллана” гэсэн нь энэ юм болов уу. Үнэхээр тийм бол томилолтын зардлаа гурав дахин хэтрүүлснээс харахад үнэхээр сайн бололцоогоо дайчилсан байна шүү.
Эх сурвалж: “Өглөөний сонин”