logo
Хятадын санхүүгийн шинэ бодлого орон нутгийн удирдлагуудыг сандаргаж байна

Хятадын санхүүгийн шинэ бодлого орон нутгийн удирдлагуудыг сандаргаж байна

2012/01/28

Орон нутгийн засгийн газруудын  өр зээл Луу жилийн хятадын хямрал байлаа. Албан ёсны мэдээгээр орон нутгийн захиргаанууд нь 10,7 их наяд юаний өр зээл тавьжээ. Энэ нь Хятад улсын АНУ-д оруулсан хөрөнгийн бүрдүүлэлтээс 1,5  дахин  илүү байгаа юм.

БНХАУ-ын Төрийн статистикийн удирдах газрын тэргүүн Ма Цзяньтаны үзэж байгаагаар, энэ бол төдийлөн сүйрлийн хэмжээ биш.  Зээл нь ДНБ -ний  43 орчим хувьтай тэнцэж байгаа бөгөөд байж болох үзүүлэлтийн 60 % болох юм.  Нөгөөтэйгүүр,  зээлийн хэмжээ сансрын хурдтай өсч байгаа. Сүүлийн хоёр жилд зээл хоёр дахин нэмэгджээ. Тэгээд ч зээлийн хар нүх рүү унах хурдыг сааруулах онц найдвар одоогоор үгүй.

Хэрэв энэ хөөсөн  бөмбөлөг хагарвал юу болох бол? Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин  хэлэхдээ: «Хөөсөн бөмбөлөгийг цааш үлээхгүй байх нь чухал. Хятад улсад энэ асуудлыг зохицуулах гэж хичээцгээж байна гэдгийг тэмдэглъе. Ингэхдээ орон нутгийн засгийн газрууд урьд өмнийн боломж үгүй гэдгийг мэдэрч байгаа юм. Хатуу шийтгэх үгүйг мэдэхгүй байна, яагаад гэвэл алтны валютын нөөцийг ашиглаж болох юм.  Бас нэг чухал аюул гэвэл нь орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд эх үүсвэр болох үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөсөн бөмбөг  юм» гэлээ.

Туулай жилд энэ зах зээл сул үлбэгэр байсан. Шинэ байрны үнэ эрс унасан. Байдал ихэнхдээ АНУ-ын 2008 оны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн “суултыг” санагдуулж  байгаа юм. Тэр үед банкны салбарт төлбөр тооцоотой холбоотой сүйрэл гарч, зах зээлийг бүхэлд нь хар шуурга нөмөрсөн юм.  Хятад улсад орон нутгийн банкнуудаас орон сууцны байшин барихад барилгын    компаниудын авсан  зээлийн хэмжээний тухай    баримт байдаггүй . Тэр ч бүү хэл энэхүү “хортой зээлүүд ”  банкийг хараахан  бүрэн хордуулж амжаагүй  байхад ч гэсэн, орон нутгийн засгийн газруудад  хорны эсрэг тунг эрж олоход улам хэцүү болсоор байна.

Зээл цэцэглэж байх үед орон нутгийн банкуудад тусгай “санхүүгийн тав тухыг  удирдах компани”  байгуулах асуудлыг зөвшөөрч байжээ.  Тэд нь хүн амыг  өндөр хүүтэй зээл авахаас татгалзуулж, харин банкууд эдгээр компаниудаар дамжуулан хувийн аж ахуйнуудад зээл олгож байв.  Тэр үед нээсэн  эдийн засгийн хөшүүрэг  болох  зээлийн гоожуур нь одоо хий гоожиж байна.  Янз бүрийн үнэлгээгээр “сүүдрийн банкны системээр” нийт зээлийн 20 % явжээ.

Өөрөөр хэлбэл найдваргүй зээл.  Одоо хадгаламж эзэмшигчид өөрсдийн хүүг шаардах юм уу нийт хадгаламжаа өгөхийг шаардаж байна. Санхүүгийн тав тухыг  удирдах компаниудын сейфүүд хоосон. Хаврын баярын өмнө  эрх баригчид цалингийн зээлийн хэмжээг нэмэгдүүлж болохгүй гэдгийг олон  удаа сануулж байсан. Тэр тусмаа “улирлын ажилчидад”. Нөгөөтэйгүүр, орон нутгийн захиргааныханд “найрсаг” зан ааш, улс-төрийн зорилгоос  өөр зэвсэг алга.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш