Америкийн Денвер Наггетс багт тоглож байсан J.R.Smith Хятадын лигт гэрээгээр тоглож байна. Учир нь NBA-н ажил хаялт таван сар гаруйн хугацаанд үргэлжлэх зуур зарим тамирчид формоо хадгалж үлдэх зорилгоор Хятадын лигт иржээ. Гэхдээ NBA-н маргаан шийдэгдэж, улирлын тоглолт эхэлсний дараа Хятадын улирлын тоглолт дуустал эх орондоо буцах боломжгүй болсон тамирчид бухимдалтай байна гэхэд болно. Смит одоо хүчин зүтгэж байгаа Zhejiang Golden Bulls багаа сурталчлах ажилд оролцож байна. Гэхдээ тэрээр Хятадын лигт тоглох нь NBA –г бодвол илүү хэцүү байгааг хэлжээ.
Смит хэдийгээр алдартай ч түүний тоглолтын арга барил дасгалжуулагчдад тэр болгон таалагдаггүй байна. Дасгалжуулагч нар Смитийг хэтэрхий их зүйл шаарддаг, багийн тоглолт хийдэггүй гэж шүүмжилжээ.
Учир нь 26 настай Америк тамирчин гэр бүлийнхэнтэйгээ амьдрах илүү тохилог сууц болон хувийн тогооч шаардсан байна. Харин Смит өвдгөндөө гэмтэл авсан гэдгээ хэлсний дараа түүнийг Хятадын Лигийг хугацаанаасаа өмнө орхих аргаа хайж байна гэсэн яриа гарчээ. Смит өөрөө үүнийг үгүйсгэсэн байна.
Тэрээр Zhejiang Golden Bulls багт тоглох гэрээ байгуулахдаа NBA-н тоглолтууд эхэлбэл эх орондоо буцна гэсэн нөхцлийг гэрээнд тусгаж чадаагүй аж. Тиймээс Смит Хятадын лигийн улирлын тоглолт ирэх гуравдугаар сарын 30-нд дуустал эх орондоо буцах боломжгүй юм байна.
Э.АМАР