Дэлхийн эдийн засаг газрын тосноос ихээхэн хамааралтай байна. Улс орнууд хөгжихийн хэрээр хар алтны эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тэгвэл газрын тосны нийлүүлэлт гэнэт тасалдвал юу болох вэ? Баруунтай харилцах харилцаа нь улам хурцдаад байгаа Иран улс Ормузын хоолойг хаана хэмээн сүрдүүлсэн. Хамгийн нарийн хэсгээрээ 33 км-н өргөнтэй энэ хоолойгоор дамжуулан дэлхийн түүхий нефтийн экспортын тавны нэгийг буюу 20 хувийг тээвэрлэдэг. Английн батлан хамгаалахын сайд Филипп Хаммонд "Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэхийг зогсоох нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд маш сөргөөр нөлөөлнө, Ираны тал хоолойг хаахаар оролдвол энэ нь хууль бус төдийгүй амжилтгүй алхам байх болно" гэж мэдэгджээ. Даваа гаригт Европын холбоо Иранаас газрын тос импортлохыг хориглож, энэ улсын эсрэг хатуу арга хэмжээ авсан. Энэ нь Исламын Бүгд Найрамдах улс цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг таслан зогсоох зорилготой юм. Үүний дараа Ираны албаны хүмүүс Ормузын хоолойг хаана хэмээн дахин анхааруулжээ.
Стратегийн чухал ач холбогдол бүхий хоолойг хааснаас гарах хор уршиг маш их байх болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хамгийн нарийн хэсгээрээ Иран, Оманы хооронд 33 км-ийн өргөнтэй Ормузын хоолой Персийн буланг дэлхийн усан тээврийн маршруттай холбодог юм. Өдөрт 17 сая баррель газрын тосыг энэ хоолойгоор дамжуулан тээвэрлэдэг бөгөөд энэ нь усан замаар тээвэрлэж байгаа нийт газрын тосны 35 хувьтай тэнцдэг байна.
Эдийн засагч Марк Мартов хэлэхдээ "Хэрэв үнэхээр ормузын хоолойг хаавал нэг баррель газрын тосны үнэ 20 доллараар өсч магадгүй" гэжээ. Барууны улсуудын тавьсан хоригоос болоод эдийн засаг нь тааруухан байгаа Иран улсын удирдлагуудын найдлага тавих зүйл нь газрын тосны экспортоос орж ирэх орлого ажээ. Иран улс хар алтны экспортоос өдөрт 2.21 тэрбум доллар олдог байна.
Цэргийн шинжээчдийн хэлж байгаагаар Ираны арми Ормузын хоолойгоор өнгөрч байгаа хөлөг онгоцууд руу хүнд зэвсгээр галлаж, усан доор тэсрэх төхөөрөмж суурилуулж болох ч тэдний энэ ажиллагаа удаан хугацаанд үргэлжлэхгүй юм байна. Учир нь энэ бүс нутагт байрлаж байгаа Америкийн флот маш хүчирхэг юм.
Ираны армийн командлагч, генерал Атаола Салехи "Бид ямар нэг бодлогогүй алхам хийхгүй гэдгээ дахин мэдэгдье, гэхдээ бид аливаа аюул заналыг сөрөн зогсоход бэлэн байна" хэмээн анхааруулж байсан. АНУ хөлөг онгоцоо Ормузын хоолойруу илгээвэл хариу цохилт өгнө хэмээн Ираны тал анхааруулсан. Гэсэн хэдий ч өнгөрөгч ням гаригт Америкийн тээвэрлэгч хөлөг онгоц уг хоолойгоор аюулгүй явж өнгөрчээ. Ямартай ч Ормузын хоолойд ямар нэг мөргөлдөөн үүсвэл газрын тосны үнэ өсч, дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлнө.
Э.АМАР