logo
Засгийн газрын сайд нарыг томиллоо

Засгийн газрын сайд нарыг томиллоо

2012/01/28
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын таван сайдыг томилон Засгийн газар элэг бүтэн боллоо. Гэхдээ хуралдааны Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталлаа.
    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хамтарч ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор яам, агентлагийн орон тоо бий болсон шүү дээ. Хамтарсан гэрээний дагуу УИХ-ын түвшинд мөн хамтарч ажиллахаар байгаа. Үүнийгээ яаж шийдэх  юм бэ. Нэг хүн, нэг улстөрийн хүчинд зориулсан албан тушаалын завхарлаа хэзээ арилгах юм бэ гэдгийг тодруулсан бол УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ардчилсан намын зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авсанд талархаж байна. Тэргүүн шадар сайдын мэдлийн хүрээнд байсан иргэний бүртгэлийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд буцаагаад шилжүүлсэн. Бүртгэлийн асуудал сонгууль дөхөж байгаа үед маш чухал асуудал. Миний өчигдрийн гаргах гэж байсан зарчмын зөрүүтэй асуудал бол энэ бүртгэлийг Ерөнхий сайдын мэдэлд шилжүүлье гэсэн байгаа. Мөн энэ удаагийн өөрчлөлтөөр Шадар сайдад маш их үүрэг, эрх мэдэл ногдож  чухал асуудлууд төвлөрсөн гэдгийг хэллээ.  Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Монголын төр цомхон байх ёстой. 2,7 сая хүн амтай улс байж шадар сайдтай байх асуудал ярьдаг. Ардчилсан нам Засгийн газраас гарахдаа сайдад ямар ч хүн оруулж ирсэн үг дуугүй дэмжинэ гээгүй, харин цаашид Засгийн газрын үйл ажиллагааг дэмжинэ гэсэн. Цаашид олонх, цөөнхийн зарчмаараа явбал маргаантай асуудал гарахгүй гэж бодож байна гэв.
    Дээрх хуулийг баталснаар Засгийн газар Тэргүүн шадар сайд гэсэн орон тоогүй болж байгаа бөгөөд гишүүдийн олонхийн саналаар Сангийн сайдаар Д.Хаянхярвааг, ЗТБХБ-ын сайдаар Ц.Дашдоржийг, Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаярыг, БОАЖ-ын сайдаар Д.Цогтбаатарыг, Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатар нарыг томиллоо.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш