Брокер диллерийн компаниуд Хөрөнгийн биржид арилжаанд оролцохын тулд заавал өөрийн биеэр ирж оролцдог нь цаг хугацаа алдаж чирэгдэл болдог аж. Монголын Хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй техникийн цоо шинэ дэвшил хийх Мастер гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Шинэчлэлийн гэрээний дагуу МХБ-д “ Миллиун АйТи”-г нэвтрүүлэхээр болсон. Ингэснээр компаниуд онлайнаар арилжаанд оролцох боломжтой болж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл брокер диллерийн компаниуд оффис дээрээсээ шууд арилжаанд оролцох боломжтой болох юм. Мөн энэ системээр арилжааны хяналтыг сайжруулахаас гадна ханшийн хөөрөгдөл, тогтоосон хэмжээнээс дээш манифляци хийх зэрэг үйлдлүүдийг хянах боломжтой аж. Шинэ систем нэвтэрснээр зөвхөн биржийн арилжааны горим шинэчлэгдэх төдийгүй бэлтгэл ажлууд, төлбөр тооцооны үйл ажиллагаа мөн шинэчлэгдэх шаардлага гарч байна. Зах зээлийн өөр нэг оролцогч ҮЦТТТХТ юм. Монгол Улсын үнэт цаасны төлбөр нь урьдчилсан төлбөрт гэсэн зарчмаар хийгддэг юм байна. Энэхүү зарчим нь гадны хөрөнгө оруулагч нарт хүндрэлтэй байдаг юм байна. Олон улсын стандартад хөрөнгө оруулагчид авсан үнэт цаасныхаа төлбөр тооцоог арилжааны дараахь гурван өдөрт багтаан төлдөг. Хөрөнгийн биржийн энэхүү шинэ систем нэвтэрсэнтэй зэрэгцээд Т+3 гэдэг олон улсын энэхүү стандартыг нэвтрүүлж байгаа юм байна.Хөрөнгийн биржийн арилжаа, төлбөр тооцоонд энэхүү шинэ загварыг хэрэгжүүлэхэд зах зээл, дэд бүтэц, мэргэжлийн байгуулагуудад томоохон өөрчлөлт гарах аж. Одоогоор оролцогчид брокер диллерийн компаниудыг чадавхижуулж санхүүгийн төвшинг дээшлүүлэх шаардлагатай байгаа юм байна. Мөн хөрөнгийн бирж журамдаа өөрчлөлт оруулж эхэлжээ. Цаашлаад хуулиа ч өөрчлөх хэрэгтэй болж байгаа талаар компаниудын эдийн засагчид ярьж байна.
Ц.Мягмарбаяр www.shuum.mn
Ц.Мягмарбаяр www.shuum.mn