logo
TV ZONE сэтгүүлээ гэр бүлийнхээ гишүүн болгосон уншигч танд баярлалаа

TV ZONE сэтгүүлээ гэр бүлийнхээ гишүүн болгосон уншигч танд баярлалаа

2012/01/30
Идэр ес ид тачигнаж, өвлийн хүйтэн үргэлжилсэн эдгээр өдрүүдэд гэрт тань халуун дулаан уур амьсгал бэлэглэхээр сэтгүүлийн маань нэгэн шинэхэн дугаар бэлэн боллоо. ОХУ-ын Буриад улсын алдарт дуучин Мидигма Доржиева хэмээх гал цогтой бүсгүйн гоо үзэсгэлэнгээр энэ удаад дугаараа чимлээ.
            Амттай булангуудын маань нэг оддын “шар мэдээ”-нийхээ нэгээхэн хэсгийг SHUUM.MN-тэй хамтран бэлтгэлээ. Үүнээс гадна, “Voice” группын дуучин Д.Отгонжаргалын анхны бие даасан тоглолтын тухай, “А Sound” хамтлагийнхан төгөлдөр хуурч хайж байна гэнэ, Камертон хамтлагийн Ганаагийн шинэ амьдралын талаар оддын хор шаргүйхэн мэдээлэл “шар хуудас” буланд багтлаа. Түүнчлэн МУГЖ, дуучин Т.Ариунаагийн хүү “Universe Best Songs”-т орохыг тэсэн ядан хүлээж байгаа, “Extacy” чангарч 4 гишүүнтэй болох зэрэг мэдээллийг зөвхөн “Шар хуудас” булангаас унших боломжтой.
            Сэтгэл зовиноож, бухимдал төрүүлсэн асуудлыг үзгээрээ, үгээрээ хөнддөг “ЭНЭ СЭДВЭЭР…” буланд сэтгүүлч У.Дашбатын “Лонхонд багтсан бачуу ертөнц” хэмээх гарчгийн дор бэлтгэсэн “Наркологи”-ийн эмнэлгийн үйл ажиллагааны нэгээхэн хэсгийг сурвалжлан уншигч танд хүргэж байна.
            Гэр бүлийн гишүүн бүрт манай сэтгүүлийн мэдээлэл зориулагдсан байдаг. Эрчүүдэд сүүлийн үеийн спортын мэдээ, сонин хачин, идэр есийн хүйтэнд авто машинд тань хэрэгцээтэй зөвлөгөөнүүд багтсан байгаа. Тэгвэл гэрт гэгээ татуулах бүсгүйчүүдэд арьсаа торгомсог зөөлөн болгох гоо сайхны зөвлөгөө, угаалгынхаа өрөөг хэрхэн тав тухтай тохижуулах талаарх мэдээлэл интерьер буланд багтсан байгаа зэрэг цогц мэдээлэл энэ дугаарт маань багтсан.
Мэдээж бяцхан уншигч нартаа зориулсан үлгэр, оньсого, буддаг зургаас эхлээд сонжоонд дуртай сонжоочдын зугаа, үгийн сүлжээ, судоку, шидэт зураг гээд Зав гарлаа булан иж бүрнээрээ танд хүрч байна.
Мэдээж, долоо хоног тутмын сэтгүүлийн чухал мэдээллийн нэг хамгийн олон телевизийн хөтөлбөрийг оросын сонирхолтой зарим сувгийн хөтөлбөрийн хамт нийтэллээ.
TV ZONE сэтгүүлээ гэр бүлийнхээ гишүүн болгосон уншигч танд баярлалаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш