logo
Нүүрсний 160 тэрбум тонн нөөцийн 30 тэрбумыг нь баталгаажуулжээ

Нүүрсний 160 тэрбум тонн нөөцийн 30 тэрбумыг нь баталгаажуулжээ

2012/01/30
Эрдэс баялгийн зөвлөлийн мэдээлснээр өнгөрсөн онд нүүрсний 24 ордод нарийвчилсан хайгуул хийж 8,4 тэрбум тонн нүүрсний нөөцийг тогтоожээ. Энэ нь шинээр тогтоогдсон биш  нэгдсэн таамаг нөөцдөө багтаж байгаа юм байна. Одоогоор 160 гаруй тэрбум тонн нөөцийн 30 орчим тэрбум тонн нь Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулжээ. Манайх нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний  аравт жагсдаг бол баталгаажсан нөөцөөр 20-д ордог байна. Тиймээс нүүрсний нарийвчилсан хайгуул хийх гадна дотны хөрөнгө оруулалтын компанийг төрөөс дэмжих бодлого түлхүү барьж байна. Гэвч хайгуулийн ажил  хөрөнгө шаардагдаж эрсдэл ихтэй байдаг тул төрөөс мөнгө хаяж хийх шаардлага бий болжээ. Одоогоор манай улсын цахилгаан станцууд  4,5 сая, айл өрх нэг сая тонн нүүрс хэрэглэж байна. Тэгэхээр ихэнх олборлосон нүүрсээ гадагш гаргаж байна. 2011 онд 20 сая тонн нүүрс олборлож 16 сая тонныг экспортолжээ. Энэ онд Монгол улс 36 сая тонн нүүрс олборлож 28 сая тонныг эксплортох юм байна. Ийм их нөөцтэй юм чинь нүүрсээ ашиглах асуудал нэгдүгээрт тавигдаж. Биднийг өөрсдийнхөө баялагыг ашиглахаа мэдэхгүй байхад Хятад улс гэхэд Монголоос хэрэглээнийхээ 50 хувийг хангах зорилт ирээдүйд тавьжээ. Цаашдаа Япон улс атомын цахилгаан станцаас татгалзаж  нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ. Солонгос улсын хэрэглээ мөн нэмэгдэхээр байгаа аж. Мөн Энэтхэг 2009 онд 35 сая тонн нүүрс хэрэглэж байсан бол 2011 онд 175 сая тонн болж өсчээ. 2020 он гэхэд Монгол Улсын нүүрсний дотоодын хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.Тэгэхээр нийт нөөцийнхөө дөнгөж 30 тэрбум тонныг нь баталгаажуулсан тохиолдолд нүүрсний энэ их хэрэглээг гүйцэж чадах уу гэдэгтэй тулгарах нь.  Дэлхийн бүх нүүрсний нөөцийн 70 орчим хувь нь  эрчим хүчний нүүрс ажээ. Үүний 40 орчим хувийг Монгол Улс хангах тооцоо гарчээ. Гэвч 2009 оноос хойш нийт нөөцийнхөө 30 тэрбум тонныг баталгаажуулсан байна. Эдгээр улсууд ирээдүйд манайхаас нүүрс авахаар тооцоолж байгаа. Гэвч нүүрсний экспорт, үйлдвэрлэлд ирээдүйн бодлого дутагдаж байгаа ажээ.  Жил бүр “Коал Монголия” болж гадна дотны хөрөнгө оруулагч нар чуулдаг боловч нөөцийн баталгаажуулалт хайгуулд хөрөнгө оруулагч тодрох нь ховор ажээ. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ нэг тонн нь 300 ам.доллар болж өсчээ. Цаашдаа үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудаа дэмжих бодлого хэрэгтэй байгаа талаар АМГ-ын нүүрс судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг ярьж байсан.
Ц.Мягмарбаяр www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш