Цагаан алт буюу платина нь цагаан мөнгөлөг өнгийн өвөрмөц металл юм. Энэ металаар хамгийн тансаг, уран гоё хийцтэй ээмэг, зүүлт бөгж зэргийг урладаг.
Цагаан алтыг II дайны үеэс өргөн хэрэглэх болжээ. Байгалийн натурал платина болон цагаан алтны хайлшийг хүн төрөлхтөн бүр эрт цагаас мэддэг байжээ. Энэ өвөрмөц металлыг Америк тивд Колумб нээхээс бүр өмнө мэддэг байсан бол харин европчуудаас хамгийн анх Юлия Цезаря Скалигер 1557 онд өөрийн тэмдэглэлд, Панам Мексик хоёрын хооронд орших төв Америкийн нэгэн уурхайгаас нууцлаг нэгэн металл олсон тухай дурсчээ. “Платина” нь испаниар “Мөнгө” гэсэн утгатай үг юм. Хамгийн том олдвор нь Өмнөд Африкаас олдсон бөгөөд энэ нь дэлхийн нөөцийн бараг 80 хувьтай тэнцэх юм байна.
Цагаан алт эд хөрөнгөө баталгуужуулах нэг хэрэгсэл
Мөн Орос, Канад улсад ч томоохон ордууд бий. Байгалийн тунгаамал платина цэврээрээ олдох нь тун ховор тохиолдол бөгөөд олдсон ч алтыг бодвол бараг гуч дахин бага хэмжээтэй байдаг аж. Дэлхийн хоёрдугаар дайны үеэс цагаан алтыг өргөн хэрэглэх болсон гэдэг. Өнөөдөр энэ ховор үнэт металлын үнэ цэнэ улам бүр өсч тэр хэрээр хэрэглээ нь ч нэмэгдсэн. Хамгийн стильтэй, өвөрмөц сонин загварын бэлзэг, бугуйвч, ээмэг сэлтийг цагаан алтаар хийх болсон юм. Цагаан алт нь маш ховор металл учир тансаг хэрэглээний зориулалтаар ашигладаг. Энэ металлын хамгийн гол чанар нь маш хатуу. Засч янзлах үед ихэнх металлууд элэгдэж, хорогддог бол харин платина хэвээрээ байдаг. Шар алтан гоёл чимэглэлийн зүйлсийн элэгдсэнийг нь шинэ металлаар орлуулж болдог бол харин платиных цаг хугацаанаас үл хамааран ямар ч элэгдэлд ордоггүйгээрээ гайхалтай. Хэдэн саяар үнэлэгдэх үнэт чулууг зөвхөн цагаан алтанд л шигтгэдэг ховор бас гайхалтай цалин цагаан өнгө, хатуу бат бөх чанар нь гоёл чимэглэлийн тансаг зүйлсийг хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Энэ металлын үнэт чанар нь бүр эрт үеэс танигдах болсон бөгөөд очир эрдэнийн чулуу шигтгэсэн бэлзэг, ээмэг бөгжийг ихээр урлах болсон юм. Платинад үнэт эрдэнийн чулууг шигтгэхэд гайхалтай сайхан зохицдог. Иймд цагаан алтан дээр сулгасан очир эрдэнийн чулуун бэлзгийг хайртай хосууд сүй тавих үедээ мөн хуримлахдаа солилцдог уламжлал тогтож өнөөг хүрчээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд цагаан алт бүхий очир алмаазан шигтгээтэй гоёл чимэглэл нь хамгийн үнэтэй гоёлд тооцогддог. Мөн очир алмаазын олон талстаас үүссэн гялбаа нь цагаан алтыг улам чамин өнгөлөг харагдуулдаг төдийгүй ямар ч цаг үед үнэ цэнээ алддаггүй тул эд хөрөнгөө баталгуужуулах нэг хэрэгсэл ч болдог.
Хамгийн том цагаан алт Кремльд хадгалагддаг
Өнөөдөр байгаль дээр олдсон хамгийн том олдвор нь “Уралийн гигант” буюу долоон кг 860,5г жинтэй платина бөгөөд одоо Москвагийн Кремлийн Алмазны фондод хадгалагдаг. Өөрөөр хэлбэл хамгийн том цагаан алт Кремльд хадгалагддаг. XVII зууны үед Өмнөд Америкт цагаан алтыг хуурамч мөнгө хэмээн үздэг байжээ. Ийм учраас их хэмжээний цагаан алтыг хуурамч хэмээн үзэж устгах зорилгоор далайд живүүлсэн гэдэг. Орос анх удаа цагаан алтаар зоос хийж, гүйлгээнд гаргаж байжээ. 1977–1980 онд 999 сорьцтой цагаан алтан монетыг тухайн үеийн ханш болох 150 рублээр үнэлэн Москвагийн Олимпод зориулан 14 7378 ширхэгийг гаргаж байжээ. Платинын үнэ нь гурван хүчин зүйлээс хамаардаг. Юуны түрүүнд хольцгүй цэвэр байдлыг нь харна. Дэлхийн зах зээл дээр нэг мм диаметртэй 99,9 хувийн цэвэр чанартай нэг грамм платина нь 120-160 еврогийн үнэтэй байдаг. Үнэлгээний бас нэг чанар нь нунтаг, ялтас, утсан, торон, бутарсан хэлбэртэй эсэхээс мөн тоо хэмжээнээс хамаарна. Өөрөөр хэлбэл, их хэмжээтэй авах тусам үнэ нь хямдардаг. Эцэст нь химийн агууламж, цэвэрлэсэн байдал зэргээс хамаарч үнэ нь өөр өөр байдаг юм байна.
Хятадад жил бүр, арван сая буюу 25 тонн цагаан алтан үнэт эдлэлийг борлуулдаг
Цагаан алт нь үргэлж дээд зэргийн сорьцтой 90 эсвэл 95 хувьтай байдаг. Цагаан алтан үнэт эдлэлийг зүүхэд хүний биед ямар ч харшил өгдөггүй, өнгөө алдахгүй, царапин үүсч, зурагдахгүй бас хамгийн гол нь ямар нэг урвалд ордоггүй онцлогтой. Гэхдээ хамгийн гол чанар нь очир эрдэнэ болон бусад үнэт чулуун шигтгээг маш сайн барьж тогтоодог. Хамгийн найдвартай. Ийм учраас хэдэн саяар үнэлэгдэх үнэт чулууг зөвхөн цагаан алтанд л шигтгэдэг юм. Мөн платинын цагаан өнгө нь үнэт чулууны төрөлх байгалийн өнгөнд нөлөөлдөггүй онцлогтой. Жил бүр дэлхийн үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зах зээлд 50 тонн цагаан алтан эдлэл эргэлддэг. 2001 он хүртэл Япон улс цагаан алтны хамгийн. өндөр хэрэглээтэй улсад тооцогддог байсан бол 2001 оноос хойш Хятад улс цагаан алтны нийт борлуулалтын тавин хувийг дангаар эзэгнэх болсон байна. Харин 1980 онд Хятад улс зөвхөн нэг хувийн л хэрэглээтэй байжээ. Өнөөдөр, Хятадад жил бүр, барагцаалбал арван сая буюу 25 тонн цагаан алтан үнэт эдлэлийг борлуулдаг гэсэн статистик тоо бий бол Орост дөнгөж нэг хувийг л эзэлдэг юм байна.
Ц.Баяр www.shuum.mn