Иргэд хилээр бараа бүтээгдэхүүнээ оруулж гаргахад гаалийн үйлчилгээний олон шат дамжлагийг дамжиж гаалийн бүрдүүлэлтээ хийдэг байсан. Нэг цэгийн үйлчилгээ гэдгээр ачаалалыг багасгах арга хэмжээ авсан ч энэ нь төгс болоогүй талаар “Тээвэр худалдааг хөнгөвчлөх” зөвлөлөөс үздэг байна. “Харин зуучлалийн үйлчилгээг нэг цонхны үйлчилгээнд оруулах зуучлалын хууль гарснаар жинэхэн утгаар хөгжих боломжтой. Тиймээсгаалийн зуучлалын үйлчилгээг сонгодог утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй болж байна” гэж ХААҮТ-ийн дэрэгдэх “Тээвэр худалдааг хөнгөвчлөх” зөвлөлийн дарга Л.Халтар хэлсэн. Бид нэг хэсэг төрийн үйлчилгээний шат дамжлагийг багасгах зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Гэвч энэ нь зарим нэг тухайлбал, гаалийн үйлчилгээнд үр дүнгээ өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэг цэгт төвлөрсөн гэх зуучлалийн компаниуд зөвхөн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний мэдүүлэг бичиж өгөхөөс өөр үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа аж. Уг нь жинэхэн утгаараа бол тухайн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхээсээ авахуулаад компани хувь хүмүүсийн гар дээр очих хүртэлх бүхий л үйл ажиллагааг тухайн компанийн өмнөөс хийж гүйцэтгэхийг хэлдэг байна. Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд гаалийн логистикийн үйлчилгээг нэг цонхны үйлчилгээнд оруулах төсөл хэрэгжиж байгаа юм байна. Хэдийгээр дэвшилттэй байгаа ч зуучлалын нэгдсэн хууль батлагдснаар энэ байдал жинэхэн утгаараа хөгжих боломжтой. Улаанбаатар гаалийн байгууллага энэ онд үйлчилгээний байраа засч үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах талаар олон ажил хийсэн байна. Гэвч үйлчлүүлэгчид нөгөө л мэдүүллэгийн хуудасаа барин цонх бүрийн дэргэд очиж байгаа нь зуучлалын үйлчилгээ бас л хоцрогдсон байдлыг илтгэж байна. Улаанбаатар дахь гаальд одоогоор 30 орчим зуучлалын компани ажиладаг юм байна. Нэг компани өдөрт 15-20 компанийн мэдүүлгийг бичиж өгдөг. Үүнээс ажиглахад инфортоос хамааралтай амьдардаг Монгол Улсын хувьд зах зээл нь өргөжих боломж байна гагцхүү нэгдсэн зуучлалын хуулийн хүрээнд жинхэнэ утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй байгаа аж. Ингэснээр үйлчлүүлэгчид цаг заваа хэмнээд зогсохгүй улс орны эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Нөгөө талаар зуучлалын хуулийг батлаж жинэхэн утгаар нь хөгжүүлэхэд хууль бус нэрийн дор үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын мөнгө олох арга нь хумигдах учир хуулийг төрүүлэхэд дургүй эрх мэдэлтэн байгаа аж. Нэг үгээр хэлбэл ил авилгал энд байгааг АТГ-ийнханд дуулгая.
Ц.Мягмарбаяр
Ц.Мягмарбаяр