УИХ дахь хоёр намын бүлгийн байр сууриас болоод Засгийн газрыг бүрдүүлэх ажил гацаанд ороод байсан тул УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн пүрэв гаригийн үдээс өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж ярилцсанаар асуудал гацаанаас гарсан. Тиймээс УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан оройн 20 цаг хагас хүртэл үргэлжилж Засгийн газрын гишүүн, сайд нарын томилгоог хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ, УИХ сайдад нэр дэвшигчдийн талаар нэг бүрчлэн нухацтай хэлэлцэж Засгийн газрыг бүрдүүллээ. Гэхдээ анхаарах асуудал бас байгаа шүү. Юуны өмнө Засгийн газрыг бүрдүүлэх энэ явцад гол нь Засгийн газар л бүрдэж, Засгийн газар л ажиллаж байвал асар их зүйл бүтнэ, хэрэв Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй бол хариуцлага сулдаж, ажил унаж мэдэх юм байна гэсэн ойлголтоор гишүүд нэлээд ярьсан. Үнэн хэрэг дээрээ ард түмэнд Засгийн газраа бүрдүүлээд байгуулчихвал их зүйл бүтэх юм байна гэсэн хүлээлт бий болсон байна. Тиймээс энэ хүлээлтэд хариу өгөх хэмжээнд манай Засгийн газар шийдэмгий, зоригтой, хурдтай, богино хугацаанд чадварлаг сайн ажиллачихмаар байна.
Хоёрт тэмдэглэж хэлэх зүйл бол Засгийн газар маань УИХ-даа нүүрээ харуулаад байх хэрэггүй. Нааш нь хууль тогтоомжийн төсөл, бодлого гэсэн баримт бичиг барьж гүйгээд, үүнийг л батлаад өгвөл манай яамны ажил амар болчих гээд байна гэсэн байдлаар ажилламааргүй байна. Харин ард түмэнд нүүрээ харуулаад, амьдралын гүнд ороод ажиллах нь чухал гэдгийг тэмдэглье.
УИХ хоёрдугаар сарын 10-даар завсарлах хуулийн хугацаатай, энэ хугацаандаа завсарлана. Нэг үгээр хэлбэл Засгийн газарт ажиллах боломж олгоно. Засгийн газрын гишүүдийг нааш нь дуудаж авчираад, өдөржин энд ээрээд байх явдлыг УИХ гаргахгүй.
УИХ хангалттай олон шийдвэр, хангалттай олон хууль тогтоомж гаргаад өгсөн. Түүнийг л биелүүлж үзээрэй гэж захих байна гээд шинээр томилогдсон сайдууд баяр хүргэсэн. Мөн Засгийн газрын нийт гишүүд, өмнө нь ажиллаж байсан сайдуудад ч амжилт хүссэн юм.
www.shuum.mn