Нобелийн шагнал бол эрдэм шинжилгээний судалгаа хийж, соёл урлаг болон нийгмийн хөгжилд хувьсгал гаргахуйц шинэ зүйлийг зохион бүтээсэн хүмүүст олгодог олон улсын нэр хүндтэй шагнал билээ. Нобелийн Энх тайвны шагналаас бусдыг нь зөвхөн хувь хүмүүст жилд нэг удаа олгодог. Энэ удаа Нобелийн шагнал хүртсэн шилдэг10 эмэгтэйг уншигчдадаа танилцуулья.
1. Мария Склодовская-Кюри (1903, 1911он)
Мария Склодовская-Кюри бол шинжлэх ухаанд өөрийгөө зориулж, эмгэнэлтэйгээр нас барсан эмэгтэй юм. Мария цацраг идэвхт бодистой ажиллах үедээ урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авдаггүй байсан төдийгүй цацраг идэвхт бодистой капсулыг яг л сахиус шиг энгэртээ зүүж явдаг байжээ. Тэрбээр 1934 онд цусны хорт хавдраар насан эцэслэсэн байна. Химийн радий болон полоний элементүүдийг нээснийхээ төлөө тэрбээр хими болон физикийн салбарынханд олгодог Нобелийн шагналыг хоёр ч удаа хүртжээ.
2. Берта фон Зутнер (1905 он)
Австралийн зохиолч, дайны эсрэг хөдөлгөөний гишүүн Берта фон Зутнер бол Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн анхны эмэгтэй юм.
3. Сельма Оттилия Ловиса Лагерлёф (1909 он)
Шведийн зохиолч Сельма Оттилия Ловиса Лагерлёф Нобелийн уран зохиолын шагналыг хүртсэн анхны эмэгтэй ажээ. Түүний гол бүтээл бол Шведийн газар зүй, түүх, домог, соёлын талаар хүүхдүүдэд зориулж бичсэн «Нильс Хольгерссоны Швед орноор хийсэн гайхамшигт аялал» гэдэг үлгэрийн ном юм.
4. Грация Деледда (1926 он)
Грация Деледда Италийн уран зохиолын дээж болсон «Чин сэтгэл» романаараа Нобелийн шагнал хүртжээ.
5. Сигрид Унсет (1928 он)
Норвегийн зохиолч Сигрид Унсет 1928 онд Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн байна. Түүний гол бүтээл бол «Венец» /1920 он/, «Эзэн» /1921 он/, «Загалмай» /1922 он/ гэсэн романуудаас бүтсэн «Лаврансын охин Кристин» гэдэг гурамсан зохиол юм.
6. Жейн Аддамс (1931 он)
Америкийн гүн ухаантан, нийгэм судлаач Жейн Аддамс Чикаго хотод хүүхдийн цэцэрлэг, номын сан, биеийн тамирын заал, гэрэл зургийн студи, хөдөлмөрийн музей, ажилчин эмэгтэйчүүдэд зориулсан хөлсний байр зэрэг олон зүйлийг байгуулсан байна. Энх тайван, эрх чөлөөний төлөөх Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр Нобелийн Энх тайвны шагналыг Николя Батлерын хамт авчээ.
7. Ирэн Жолио-Кюри (1935 он)
Францын физикч Ирэн Жолио-Кюри бол Мария Склодовская-Кюригийн том охин юм. Тэрбээр Фредерик Жолиогийн хамт цацраг идэвхт шинэ элементүүдийг нийлэгжүүлэх эрдэм шинжилгээний ажлыг амжилттай хийснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн байна. Ирэн мөн ээжийнхээ адил цацраг идэвхт бодистой харьцдаг байсны улмаас цусны хорт хавдраар нас баржээ.
8. Перл Бак (1938 он)
Америкийн зохиолч, шашны номлогчийн охин Перл Бакт Хятадын христос шашинтнуудын амьдралын тухай болон намтарчилсан зохиол бичсэнийхээ төлөө Нобелийн шагналыг гардан авсан юм. Тэрбээр хүүхэд насаа Хятадад өнгөрүүлжээ.
9. Габриэла Мистраль (Лусила де Мариа дель Перпетуо Сокорро Годой Алькайяга) (1945 он)
Чилийн яруу найрагч, соён гэгээрүүлэгч, дипломатч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч энэ эмэгтэй уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ.
10. Эмили Болч (1946 он)
Америкийн эдийн засагч, дайныг эсэргүүцэгч энэ эмэгтэй Жон Моттын хамтаар Нобелийн Энх тайвны шагналтан болжээ.
Д.Жаргал