Америкийн “Citigroup” компанийн явуулсан судалгаанаас үзвэл, дэлхий дээр тамхичдын тоо буурч, ялангуяа, сүүлийн хоёр жилд тэдний тоо нэлээд цөөрчээ. Тус компанийн шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар, ирэх 30-50 жилд хөгжингүй олон оронд тамхи татахаа бүрмөсөн болино.
Энэ онд судалгаа явуулсан судалгаанаас үзвэл, “хөгжингүй орнуудад тамхичдын эзлэх хувь тасралтгүй бөгөөд хэлбэрэлтгүй багассаар байна”. “Хэрвээ энэ хандлага хэвээр үргэлжилбэл 2050 он гэхэд тамхи үйлдвэрлэгчдийн хувьд чухал олон зах зээл хаалгаа барина” гэж судалгаанд дурджээ. АНУ-д, жишээлбэл, тамхины хэрэглээ сүүлийн хоёр жилд эрс буурсан байна. “Citigroup”-ын төлөөлөгч Пол Кридон “Charleston Gazette” сонинд өгсөн ярилцлагадаа, 2009 онд АНУ-д тамхины худалдаа 9,3 хувиар, 2010 онд нэмээд 6,5 хувиар буурчээ. Түүний хэлснээр, үүнд тус улс даяар тамхины татвар эрс өссөн болон олон нийтийн газар тамхи татахыг эрс хориглосон гэсэн хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн байна. Тодруулбал, 2009 онд тус улсын хэмжээнд тамхины татвар 62 хувиар өсч, нэг хайрцаг тамхинд 1,01 доллар ногдох болжээ. Тэр үед олон муж улс болон тойрог тамхины татвараа өсгөсөн байна. “Одоо Нью-Йоркт хайрцаг тамхи бараг 11 доллар болсон” гэж Пол Кридон ярьжээ. Харин тамхи татах хориг одоо зөвхөн битүү байгууламжид төдийгүй, задгай талбайд, тухайлбал, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам, олон нийт цугласан барилга байгууламжийн орох хаалганы ойролцоо ч үйлчлэх болсон байна. Тамхийг хамгийн идэвхтэй хэрэглэдэг байсан 1981 онд АНУ-д 640 тэрбум тамхи худалдсан тухай Кридон ярьжээ. 2009 онд энэ тоо 329 тэрбум, 2010 онд 304 тэрбум доллар болсон байна. Их Британид 1960-аад онд тамхийг хамгийн олон хүн буюу насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь тамхи татдаг байжээ. 2008 онд тамхичдын тоо насанд хүрсэн хүн амын тавны нэг хувь хүртэл буурсан байна. Мэргэжилтнүүд үүнийг сүүлийн жилүүдэд хүмүүс, тамхи татах эрүүл мэндэд аюултай болохыг улам бүр ухамсарладаг болсон, үүний дээр 2007 онд олон нийтийн газар тамхи татахыг хориглосонтой холбон үзэж байна. Хөгжингүй 18 улсыг хамарсан судалгаандаа мэргэжилтнүүд тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлэл болон янз бүрийн орны хийгээд Тамхи үйлдвэрлэгчдийн холбооны статистикийн мэдээг ашиглажээ. Одоогийн чиг хандлагад дүн шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд хамгийн түрүүнд буюу 2028 он гэхэд Шведэд тамхи татдаг хүнгүй болно гэсэн дүгнэлт хийсэн байна. Тус улсын насанд хүрсэн хүн амын 15 хувь нь тамхичин ажээ. Тэдний дараагаар австраличууд тамхи татахаа болино. Одоо хүн амынх нь 17 хувь нь тамхичин болох тус улс 2030 он гэхэд тамхичингүй болно. Дараагаар нь Исланд /2033 он, 16 хувь/ орж байна. 2040 он гэхэд Канад /18 хувь/, Их Британи /21 хувь/ улс тамхи татдаг хүнгүй болно. Тэдний дараагаар Норвеги /2042 он, 21 хувь/, АНУ /2046 он, 21 хувь/, Нидерланд /2048 он, 28 хувь/, Бельги /2051 он, 20 хувь/, Япон /2054 он, 24 хувь/, Испани /2056 он, 26 хувь/, Шинэ Зеланд /2058 он 18 хувь/, Итали /2091 он, 23 хувь/, Финланд /2093 он, 21 хувь/, Франц /2118 он, 25 хувь/, Грек /2231 он, 40 хувь/ орж байна. Жагсаалтын төгсгөлд Герман оров. “Citigroup”-ын урьдчилан таамаглаж буйгаар, одоо хүн амынх нь 23 хувь нь тамхи татдаг тус улс 2280 онд тамхичингүй болно. “Маш олон жилийн дараа” тамхи татах хүнгүй болохыг шинжээчид тэмдэглэж байна. Харин тамхины үнэ өссөний ачаар тамхи үйлдвэрлэгчид наад зах нь есөн жил ашигтай ажиллах ажээ.
З.Амгалан