logo
Коста Конкордия хөлөг онгоцыг хэрхэн яаж гаргах талаар ярилцаж байна

Коста Конкордия хөлөг онгоцыг хэрхэн яаж гаргах талаар ярилцаж байна

2012/01/31
Италийн Гиглио Арлын ойролцоо явж байсан зорчигч тээврийн Коста Конкордия хөлөг онгоц хад мөргөж осолдсон талаар бид мэдээлж байсан. Уг хөлөг онгоцонд зорчиж явсан 11 хүн амиа алдсан билээ. Хөлгийн ахмад Францеско Шетиног аюулгүй ажиллагааны зааврыг зөрчин хуурай газартай хэт ойр явснаас хөлөг онгоц хад мөргөсөн гэж түүнийг буруутгаад байгаа юм. Азаар хөлөг онгоц гүехэн газар осолдсон тул доош бүхлээрээ живээгүй байна. Харин одоо хөлгийг яаж гарган авах вэ гэж мэргэжилтнүүд толгойгоо гашилгаж байна. Хөлгийг дахин ашиглах ч бай үгүй ч бай ямар ч байсан уснаас гаргаж авах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Учир нь хөлөг онгоцны 17 шатахуун агуулах банкинд хэдэн мянган тонн шатахуун байгаа юм. Мэргэжилтнүүд хөлөг онгоцны хажуулдсан талд хийлж томруулдаг уут байрлуулж хийлэх замаар онгоцыг босгон  эсрэг талаас нь торосоор татах хувилбарыг ярилцаж байна. Дараа нь тэд шатахууныг болгоомжтойгоор соруулан авна. Хөлөг онгоцны нийт эзлэхүүн 48 мянган метр куб хэмжээтэй. Хөлгийг эгц болгох үед хөлөг онгоц усаар дүүрсэн байгаа учир хаашаа ч хамаагүй савах магадлалтай байгаа аж. Хөлгийг уснаас гаргаж, сайтар судласны дараа засаад дахин ашиглах эсвэл сэлбэг болгон задалж өөр хөлөг онгоцонд ашиглах эсэхийг шийдэх юм байна. Учир нь хөлөг онгоцны нийт өртөг 2006 онд 450 саяар үнэлэгдэж байсан. Тэгэхээр хөлөг онгоцыг тэр чигт нь хаяж болохгүй юм.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш