logo
Хятадад эмэгтэй бие хамгаалагчдын эрэлт нэмэгдэж байна

Хятадад эмэгтэй бие хамгаалагчдын эрэлт нэмэгдэж байна

2012/01/31
Энэ улсад бие хамгаалагч эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээ Хятадад өсч байна. Учир нь Дундад улсын баян чинээлэг амьдралтай бүсгүйчүүд өөрсдийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалуулахын тулд эмэгтэй бие хамгаалагчдыг хөлсөлдөг болжээ. Хятадын Тианжао гэдэг нэртэй дамжаа бүсгүйчүүдийг сургаж элит бие хамгаалагчдыг бэлтгэдэг байна. Уг дамжааны менежер Чен Ёншиний ярьж байгаагаар Дундад улсын эдийн засаг өсч, хүмүүсийн амжиргаа дээшлэхийн хэрээр эмэгтэйчүүд бизнест амжилт гаргаж, хөрөнгө чинээтэй болсон эмэгтэйчүүд бие хамгаалагч хөлслөх нь нэмэгдсэн байна. Мөн хувиараа бизнес эрхлэгч болон урлаг спортын одууд гэр бүл болон эцэг эхийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс эмэгтэй бие хамгаалагч хөлсөлдөг болжээ. Хятадын саятнуудын 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд баян ядуугийн зааг ихсэн тусам хөрөнгө чинээтэй болсон хүмүүс халдлагад өртөх нь нэмэгдсэн юм байна.  Бие хамгаалагч бэлтгэх 1 сарын хугацаатай дамжаанд эмэгтэйчүүд гэмт этгээдийг зэвсэггүйжүүлэх, шил лонх зэргийг толгой дээрээ хагалуулж, энэ төрлийн халдлагад бэлэн байх, тэсвэр хатуужилтай болох, мэдээж хамгийн чухал нь машин барих зэрэг чадваруудыг эзэмшдэг байна. 1 сарын дамжааны 40 хувь нь жолоодлогын сургалт байдаг байна. Учир нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд  машинаар тосч авах, зугтах хэрэг болдог байна. Бие хамгаалагч бэлтгэх дамжааны оюутан Сун ЙиЯаогийн ярьж байгаагаар Хятадын нийгэмд эмэгтэйчүүдийг ямагт доогуур үзэж, тэднийг сул дорой гэж хүлээн авдаг байна. Харин тусгайлан бэлтгэгдсэн бие хамгаалагчийн курс төгссөн эмэгтэйчүүдийг нийгэм арай өөрөөр хүлээн авч байгаа аж.  Тэрээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах чадвартай болсондоо баяртай байна.  Бие хамгаалагч эмэгтэйчүүд сард 5 мянган юань буюу ойролцоогоор 800 орчим долларын цалин авдаг. Харин тэднийг цалинжуулж байгаа бие хамгаалагч бэлтгэх сургууль үйлчлүүлэгчдээсээ бүтэн цагийн үйлчилгээнд 280 мянган юань буюу 45 мянга орчим долларын төлбөр авдаг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш