Дэлхийн компьютер програм хангамж үйлдвэрлэлийн акул алдарт “Microsoft” компани хүн төрөлхтний чимээгүй тахал болоод байгаа ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний эсрэг дэлхийн санд нэмж 750 сая долларын хандив өгөхөөр боллоо. Швейцарийн Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн форум дээр тус компанийн захирал Билл Гэйтс энэ тухайгаа мэдэгдээд хэдийгээр дэлхийн эдийн засагт хямрал нүүрлээд байгаа ч бид ядуурлыг бууруулах санхүүжилтээс хасах эрх байхгүй. ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний эсрэг дэлхийн сангийн ажилтнууд хурдан хугацаанд хүний амь аврах ажилдаа орох боломжтой болж байна гэсэн байна. “Глобал” сан нь ДОХ бэлгийн замын өвчний эсрэг дэлхийн нийт сангийн ¼ хувийн санхүүг бүрдүүлдэг юм. ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний эсрэг дэлхийн сангийн тэргүүн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэргээр албан тушаалаасаа буусны дараа ийнхүү дахин санхүүжилт орж ирж байгаа юм. Билл Гэйтс сан өнгөрсөн 10 жилийн хугацаанд 650 орчим сая доллрыг ДОХ-ын эсрэг тэмцэх санд хандивлаад байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn