Аалзны тороор нэхсэн торгоор хийсэн эртний эдлэлийн үзэсгэлэн Лондонгийн “Викторияс энд Алберт” музейд нээгдлээ. Зуугаад жилийн өмнө хүмүүс Мадагаскарын алтан бөмбөлөг нэртэй аалзны нэхсэн тороор сүлжмэлийн утас томон торгон эдлэл урладаг байжээ. Алтан шаргал өнгө нь хүртэл аалзны торны оригиналь байгалийн өнгө юм байна. Нэхмэл эдлэл урлаач Симон Пийрсийн ярьж байгаагаар 80 гаруй нэхмэлч өглөө болгон аалзны үүр рүү явж Мадагаскарын алтан бөмбөлөг аалзны торыг цуглуулан нэхмэлийн утас томдог байжээ. Гэхдээ тэд аалзыг алж, үүрийг нь бусниулалгүй болгоомжтой ажилладаг байжээ. Манай гариг дээр огт ашиггүй, юунд ч хэрэггүй амьд амьтан байдаггүй гэж биологчид үздэг. Тэгэхээр аалз хүртэл амьдрахын тулд, идэш хоол тэжээлээ олохын тулд тор нэхдэг байсан нь хүмүүсийн анхааралд өртөж, аалзны тор хүмүүсийн тансаг урлал хийх түүхий эд нь болсон байна. Аалзны тороор нэхсэн торгоор хийсэн эртний эдлэлийн үзэсгэлэн Лондонд 6 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.
Shuum.mn
Shuum.mn