Канадын Калгари хотын хөгжлийн нэгэн бэрхшээлтэй бяцхан хүү дэлхийн бусад хүүхдүүдэд үлгэр жишээ болж байна. Самуэлийг 6 настай байхад нь эцэг, эх нь гудамжинд хаяад явсан байсныг Канадын хүүхдийн асрах төвийн ажилтнууд олж асрамжиндаа авчээ. Одоо Камбожи гаралтай Самуэл шинэ ээжтэй болсон байна. Түүнийг өргөж авсан Шарлот Сихавер анх бяцхан хүүг хараад хайр нь хүрчээ. Хэдийгээр 2 хөл, 2 гар нь төрөлхийн бүрэн хөгжиж бойжоогүй тахир дутуу ч тэрээр Камбожийн хөгжлийн бэрхшээлтэй өөртэй нь адилхан зовж шаналж байгаа хүүхдүүдэд туслахаар хандив цуглуулж эхлээд байна. Түүний ээж Шарлот Сихаверын ярьж байгаагаар Самуэл багаасаа л хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ үл тоон маш их хөдөлмөрч, сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй, өөдрөг сэтгэлтэй хүүхэд байжээ. Самуэл 2 долоо хоногийн дотор 2 мянга гаруй доллар цуглуулж чадсан бөгөөд өөртэй нь адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээ, тэдэнд хийх хиймэл гар, хөл, бусад эрхтэн худалдан авахад нь туслах юм байна.
Shuum.mn
Shuum.mn