logo
Испанид таван сая хүн ажилгүй байна

Испанид таван сая хүн ажилгүй байна

2012/01/31
Испанийн эдийн засгийн хямрал даамжирч ажил хөдөлмөр эрхлэх насны олон сая залуучууд ажилгүй болсон байна. Фуенлабрада хотын иргэн 29 настай Карлос Гонзалес Испанийн ажилгүй 5 сая хүний нэг нь болоод байгаа юм. Тэрээр 2 жилийн өмнө Эйр кондишн буюу сэрүүцүүлэгч болон агааржуулагч төхөөрөмж суурилуулдаг ажилтай байгаад халагджээ. Карлос бараг өдөр болгон шахуу ажил олгох товчоон дээр очиж ажил сурдаг болжээ. Гэсэн ч найдвар тасарчээ. Түүний ярьж байгаагаар маш олон компанийн үүдийг татсан ч нэмэр болоогүй гэнэ. Ялангуяа түүний ажилладаг салбар болох барилгын салбар үндсэндээ зогсолтын байдалд оржээ. Түүний ажилгүй болсны тэтгэмжийн жаахан мөнгө нь 4 сарын өмнө дууссан учир эцэг, эхтэйгээ амьдрахаас өөр аргагүй болжээ.  Ямар ч орлогогүй болсон Карлосын хувьд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болоод байгаа гэнэ. Бас нэг асуудал үүссэн нь  Карлос болон түүний найз охин хоёр одоогоос 7 жилийн өмнө баригдах ёстой байсан 70 мянган долларын өртөг бүхий орон сууцанд захиалга өгч  урьдчилгаагаа төлсөн байжээ. Гэсэн мөнгөгүйгээсээ болж барилгын компаниуд барилгаа барьж эхлээгүй. Тэр 2 чтөлөөд байсан урьдчилгаа мөнгөө авч чадахгүйд хүрчээ. Орон нутгийн засаг захиргаа ч компаниудад газрыг нь өгөөгүй байгаа ажээ. Тиймээс Карлос болон хэсэг хүмүүс барилга баригдах ёстой байсан газар дээрээ майханд хонож байна. Карлос засгийн газар болон барилга барих ёстой байсан компаниуд асуудлыг нь шийдэж
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш