logo
ОХУ Европын холбоонд туслана

ОХУ Европын холбоонд туслана

2012/01/31
ОХУ Европын Холбооны эдийн засгийг тогтворжуулахын тулд 20 тэрбум доллар өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Оросын эдийн засгийн хөгжлийн дэд сайд Станислав Воскресенскийн ярьж байгаагаар өнгөрсөн жил Оросын эдийн засаг 4.2 хувь өсч, Инфляцийн төвшин түүхэндээ хамгийн бага буюу 6 хувьтай байжээ. ДНБ-тэй хаьцуулсан өр багассан буюу 10 хувьтай байсан гэхээр Оросын Макро эдийн засаг ойрын хугацаанд өнгөтэй харагдаж байгаа аж. ОХУ нь ЕХ-той  худалдаа болон хөрөнгө оруулалтын хувьд нягт хамааралтай. ЕХ нь Оросын хамгийн том худалдааны түнш.  Тиймээс ЕХ-ны эдийн засаг хямрах нь эргээд Орост сөргөөр нөлөөлөх учир Оросууд ЕХ-нд туслахаар болсон байна. 2012 онд Оросын эдийн засаг 3.7 хувийн өсөлттэй байх магадлалтай байгаа юм. Мөн Хойд хөршийн гадаад валютын нөөцийн 40 хувь нь Евро байдлаар хадгалагддаг байна. Хэдийгээр улс төрийн байдал тогтворгүй, жагсаал цуглаан, Засгийн газрын эсрэг хөдөлгөөн гарч байгаа ч гэсэн дэд сайд Станислав Воскресенскийн үзэж байгаагаар Оросын иргэдийн 30 хувийг дундаж давхрагынхан эзэлдэг. Тэдний амжиргааны төвшин эрс нэмэгдэж баян чинээлэг болж байгаа аж. 1990-ээд онд Оросын хэмжээнд бараг гадны хөрөнгө оруулалт байхгүй байсан бол одоо хөрөнгө оруулалтын хэмжээ 200 тэрбум долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн жилийн сүүлийн хагаст л гэхэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 20 хувиар буюу даруй 52 тэрбумаар нэмэгдсэн байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг татаж чадсан үзүүлэлтээр дэлхийн улсуудын 7-рт бичигдэж байна. ОХУ 2 триллион долларын том эдийн засагтай улс болсон нь эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 6-рт орж байгаа бөгөөд дэлхийн хамгийн том импортлогч орон болох АНУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа учир арга буюу Хятад болон Африкийн орнуудтай худалдаагаа өргөжүүлэхэд анхаарч байгаа гэнэ.
Shuum.mn            
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш