ОХУ-ын “ISS Progress 46” нэртэй сансрын хөлөг Оросын цагаар өглөөний 5 цаг 6 минутанд амжилттай хөөрчээ. Энэ удаагийн нислэг тойрог замд байрлаж байгаа Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчдийн багийнханд шатахуун, хоол хүнс, ус болон бусад хангамжийг нь хүргэх юм. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар сансрын хөлөг баасан гариг гэхэд Олон улсын сансрын станцад хүрнэ. “Progress 46” хөлөг нь нисгэгчгүй. Удирдах төвөөс шууд удирдах бөгөөд ЗХУ-ын үед сансрын станц руу ачаа бараа тээвэрлэхэд ашиглаж байжээ. 2000-аад оноос хойш Олон улсын станц руу хоол хүнс, ачаа тээвэрлэдэг болсон бөгөөд жилд удаа 3-4 “Progress” хөлгөөр нислэг үйлдэж, ачаа зөөдөг. “Progress” хөлөг нь Оросын “Союз” хөлөгтэй төстэй загвар хийцтэй бөгөөд өнгөрсөн жилийн 8 дугаар сарын 24-нд хөөргөсөн хөлөг тойрог замд хүрч чадаагүй юм.
Shuum.mn
Shuum.mn