2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөж байгаа Барак Обама, Митт Ромни, Ньют Гингрич, Рик Санторум, Рон Пол нар сонгуулийн кампанит ажилдаа зориулж олон арван сая доллар босгоод байгаа.
Тэд хаанаас мөнгө босгодог вэ ?
Нэр дэвшигчдийг дэмжигч хувь хүн, найз нөхөд нь хандив өгдөг. Гэхдээ ихэнх мөнгийг лобби бүлгүүд болон том компаниудаас босгодог. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд барак Обама 750 сая орчим доллар босгосон. Энэ их мөнгөний дөнгөж 1/3 хувь нь 200-гаас доош доллар хандивласан хүмүүсээс цугларсан. Хагас хувь нь мянга болон түүнээс дээш доллар хандивласан хүмүүсээс цугласан мөнгө. Гэхдээ сонгуулийн кампанит ажлын хандив цуглуулахад хуулийн дагуу 1 хүн 2500 доллараас илүү мөнгө хандивлах ёсгүй.
Тэгэхээр бусад мөнгө нь хаанаас цуглардаг вэ?
Зарим нэр дэвшигчид өөрсдөөсөө мөнгө гаргадаг. Томоохон компани, корпораци, үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд нэр дэвшигчдэд хандив өгч, ивээн тэтгэж болдог. Гэхдээ тэд ихэнхдээ нэр дэвшигчид шууд бус аргаар ивээн тэтэгэдэг. Тэд сурталчилгааны хуудас хэвлэх, реклам зар сурталчилгааг нь даах, спонсорлох зэрэг байж болно. Мөн нэр дэвшигчид ивээн тэтгэгчдээ өрсөлдөгчийнхөө хүчийг сулруулахад ашиглаж болдог. Гэхдээ өрсөлдөгчийнхөө нэр хүндэд бүдүүлгээр хандах, хувийн амьдралд оролцох зэрэг нь хуулиар хориотой байдаг. Мөн татвар төлөгчид татвараараа дамжуулан аль нэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа санд мөнгө хандивлаж болдог. Улс төр судлаачдын үзэж байгаагаар нэр дэвшигчдийн сонгуулийн кампанид зориулж босгож байгаа мөнгөний хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. 2012 оны сонгуульд зарцуулагдах нийт мөнгөний хэмжээ Америкийн түүхэнд бичигдэх их мөнгө болно гэж судлаачид үзэж байгаа юм.
Shuum.mn