Хайртай. Энэ л үгийг хэлэнгүүт амьдрал тэр аяараа өөрчлөгдөнө гэвэл та үнэмших үү?
Мэдээж хүүхэд шиг,тоглоомтой юм шиг санагдах ч энэ нь энгийн боловч алтан үгс та бидний амьдралд ямар их гайхамшгийг бүтээх чадвартай гэдгийг та лав төсөөлөхгүй байх.
Угтаа хүн бүр л сэтгэлийнхээ гүнд хайрыг л хамгийн их хүсдэг.
Гэсэн хэдий ч амьдралын эгэл өдрүүдэд бид эд хөрөнгө ,албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайр гэдгийн жинхэнэ чанарыг умартдаг нь нууц биш юм.
Хүн төрөлхтөнийг өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрлаж явахыг олон мянган жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд сургаж байсан бөгөөд ямарч нөхцөл байдалд байсан бидний хэн нь ч хайрлах,хайрлуулах, жинхэнэ хайрын харилцааг бүтээх боломжтойг баталж байсан билээ.
Гагцхүү үүний тулд тэрхүү мэргэдийн хүмүүст хэлж өгсөн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой аж. Энэ нь зүгээр ч нэг хайрын бус, бүх л амьдралд хүрэлцэхүйц тийм элбэг дэлбэг хайрыг бий болгоход туслах сургаалиуд юм. Та хэн нэгэнд сэтгэл алдравч хариу хайрлуулж чадахгүй байгаа бол, магадгүй таны зүрх хэн нэгний зүрхний дуудлагад хариулахаас «татгалзаж» байгаа бол, эсвэл хайр бол зөвхөн шаналлаас өөрийг авчирдаггүй гэж боддог бол та зөвхөн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Харин ингэхийн тулд жинхэнэ хайрын сургаальд анхаарлаа хандуулаад үзээрэй.
1-р сургааль
Бодол санааныхаа хүчийг мэдэр
Бид юун тухай бодож байна,түүнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгүй баримт.Та муу санаа агуулбал муу муухайг мэдэрч,сайн сайхныг бодвол баяр баясгаланг мэдэрч,аз жаргалтай болдог. Бодол санаа чинь хайраар дүүрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгүй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол,итгэл үнэмшилээ өөрчилж болно. Жишээ нь «Би бусдыг хайрласнаар өөрийн амьдралд хайрыг бүтээнэ» эсвэл «Би хайртдаа итгэдэг, миний хардах санаа буруу» гэх мэт. Бодол санаа үйл хөдлөлийг,үйл хөдлөл нь зан үйлийг ,зан үйл нь хувь заяаг бүтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу их хайрыг мэдэрч ,мэдрүүлж сурахад эхлээд бодол санаагаа зөв болгож,бодол санааныхаа агуу хүчийг мэдрээрэй.
2-р сургааль
Аварсан хүн ертөнцийг аварна
Хэн нэгнийг ямар нэг зүйлийг хайрлахын тулд эхлээд заавал хүндэтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд өөрийгөө хүндэлж сурах нь зүйтэй. Өөрийгөө хүндэтгэхгүй бол өөрийгөө хайрлаж чадахгүй. Өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн бусдыг хайрлаж чадахгүй нь ойлгомжтой.Тэгэхээр юуны түрүүнд «Би өөрийгөө хайрлаж ,хүндэлч чадаж байна уу?» өөрөөсөө асууж, өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх аргыг байнга хэрэглэж сур . «би өөрийнрөө юуг хүндэлдэг вэ ?» гэж асуухад ухаан санаа тань хүмүүсийн танд таалагдаггүй талууд дээр биш хүндэлмээр талууд дээр нь төвлөрч эхэлнэ. Yүний дүнд хүмүүстэй агуу их хайраар хандах болно. Хүн гээч амьтан өөртөө, бусдад, амьдралд хүндэтгэлгүй хандсанаас хорвоогийн хайр энэрэлийг үгүй болгодог. Учир иймээс та эхлээд өөрийгөө ойлгож хүндэлвэл хайр аяндаа танаас ундран гарах болно.
3-р сургааль
Эхлээд өөрөө өг
Та хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэр хүн тан руу хариу инээмсэглэдэгийн адилаар сайхан сэтгэлийн үг, утасны яриа, захидал гэх мэт хүний төлөө анхаарал тавьж буйгаа харуулсан бүхэн таньд буцаж ирдэг. Хайр бол бумеранг л гэсэн үг, үргэлж л буцаад ирнэ. Бүр өсч үржээд буцаад ирдэг. Хэн нэгэн түрүүлж алхам хийхийг бүү хүлээ. Хөгжимчин хүн « хүмүүс бүжиглэвэл л би хөгжимдөж эхэлнэ» гэдэгггүй шүү дээ. Жинхэнэ хайр хариу нэхдэггүйг санаарай. Хэрэв та жинхэнэ хайрыг мэдрэхийг хүсвэл хайрыг ямарч болзолгүйгээр,харриуд нь юу ч шаардалгүйгээр бусдад өгөхөд бэлэн байх ёстой. Түүнээс гадна хоёр хүний харилцаанд «Тэр миний төлөө юу хийж чадах вэ ?» гэж асуухын оронд «би түүний төлөө юу хийж чадах вэ?» гэж асууж байвал хамтын амьдралд насан туршын хайрыг бий болгодог гэдгийг санаарай.
4-р сургааль
Хайрыг хүсч байвал нөхөрлөлийг хай
Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери: «Хайрлана гэдэг өөд өөдөөсөө харахын нэр биш нэгэн зүгт харахыг хэлнэ гэж хэлсэн байдгийг санагтун. Итгэл үнэмшил нэдмэл зорилго сонирхол харилцан хүндлэл бишрэл нь насан туршын жинхэнэ хайрын үндэс юм шүү. Олон хүмүүс бие махбодийн сонирхолоос хайр үүсдэг гэж буруу ойлгодог нь харасалтай. Гэтэл гоо үзэмж мөнх биш, Өдраас өдөрт гундаж байдаг зүйл харин нэгдмэл санаа зорилго сонирхол хүндлэл бүхий нөхөрлөлөөс үүссэн хайр өдрөөс өдөрт бихжиж байдаг юм.
Yүний баталгаа болох нэгэн судалгаа таньд сонин байж болох юм. 50 аа дээш жил хамтдаа аз жаргалтай байсан хосуудаас энэ амжилтынх нь нууц юунд байгааг асуухад нөхөрлөл гол үүрэгтэй хэмээн хариулсан гэж амеркийн их сургуулын хэсэг социлиогчид судалгаандаа бичжээ. Асуулгад оролцсон хүн бүр ханиа өөрийн хамгийн санй найз нөхрөө гэж хэлсэн байдгыг анхаараарай. Тэгэхлээр харилцаандаа хайр бий болгохыг хүсвэл та эхлээд нөхөрлөлийг олоорой.
5-р сургааль
Хүрэлцэхүй саадыг давж харилцааг бэхжүүлэгч
Хайр бол хамгийн хүчтэй эм. Аз жаргалтай гэр бүлийн гишүүд хүнд өвчнөөр өвдөх магадлал бусдаас 10 хувиар бага байдаг гэнэ. Мөн эмч сувьлагч нар гарыг нь атган өөрсдийг нь хайрлаж буйгаа илэрхийлэхэд өвчтэнүүд хавьгүй түргэн эдгэрдэг гэсэн судалгаа ч байдаг аж. Энэ бүхэн хүрэлцэхүйн хүчийн гайхамшигтай ач тус юм. Хүрэлцэх ид шид нь хүмүүсийн хоорондох зааг хязгаарыг үгүй болгож тэднийг нэгтгэдгээрээ өөр юутай ч зүйрлэшгүйгээр хүмүүст нөлөөлдөг. Хүрэлцэхүйд гайхамшгыг бүтээдэг эрчим нөлөөлөл үйлчилж байдаг байна. Бид хэн нэгэнд энхрийлэн гар хүрэхэд бидэнд ч тэр хүнд мааньч стрессийн гармоны хэмжээ багасах, мэдрэлийн систем тайвшрах, дархлалын систем сайжрах зэрэг физилогийн өөрчлөлтүүд гархаас гадна бидний зан байдалд ч нөлөөлж сэтгэл санаа дээшилдгийг санаарай. Та хайрыг өгөх авахдаа биед нь хүрэх ,тэврэх,гар барих, өөрөөр хэлбэл хүрэлцэх нь ямар их ач холбогдолтойг ухааран зориг гаргаж хүмүүс рүү гараа дэлгэн сунгаарай. Та сэтгэл зүрхээ дэлгэж байна гэж ойлгож хүрэлцэхүнй хүчээр бадарсан хайрын эрч хүийг мэдрэх болно.
6-р сургааль
Эрх чөлөө олго
Тагтаа тэжээж тэд нараа бахархан хайрладаг хирнээ далавчаа ч дэлгэн нисэх боломж өгөлгүй торонд барьдаг хүнийг уншигч авхай та юу гэж дүгнэх бол. Ихэнх хүмүүс үүнийг агуу их хайр гэж ойлгодог нь харамсалтай. Хэрэв хэн нэгнийг хайрлаж байвал түүнийгээ чөлөөтэй тавь. Буцаад ирвэл таных, ирэхгүй бол тэр хэзээ ч таных байгаагүй гэдэг үг юутай үнэн. Хэдийгээр хайртай хүндээ эрч чөлөө олгоод явуулчих амаргүй ч түүндээ эрх чөлөөг нь өгөхгүй л бол хайргүй байна гэсэн үг. Хайрлахыг албадаж болохгүй. Эс тэгвэл дээрх тагтаа тэжээгчээс ялгарах юмгүй болно. Та хэн нэгнийг хайрлаж л байвал түүнийг эрх чөлөөг нь нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнийг өөрийнхөөрөө шийдвэр гаргах, таны хүссэнээр биш, өөрийнхөө хүссэнээр амьдрах боломж олгох ёстой. Учир нь хүн бүхэнд тодорхой орон зай хэрэгтэй байдаг.