Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Өргөтгөсөн худалдаагаар нийт 17 байршилд 374 тонн мах худалджээ. Үүний 50 хувийг жижиглэнгээр 50 хувийг нь гулуузаар нь худалдаалсан аж. Үхрийн мах 22, хонины мах 265, ямааны мах 86 тонныг тус тус худалдаалсан байна.
Зах зээл дэх махны үнэ өндөр үнэтэй байгаа учраас нөөцийн махны худалдаа иргэдийн хэрэгцээний тодорхой хувийг хангаж чадсан гэж албаныхан үзэж байна.
Ийм үзэсгэлэн худалдааг сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх сарын 10-12-ны өдрүүдэд буюу цагаан сарын өмнө зохион байгуулах юм байна. Энэ жил нийслэлд 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд хавар хүртэл махны үнийг тогтвортой байлгах боломжтой аж.