Улаан дарснаас илэрсэн үл исэлдүүлэгч бодис нь хорт хавдрын эсийг дотроос нь задалж, элдэв хорт хавдрын өвчнийг эмчлэхэд туяаны болон химийн эмчилгээний үр нөлөөг сайжруулж чаддаг байна. Рочестерийн их сургуулийн (Нью-Йорк муж улс) эрдэмтдийн тогтоосноор, ресвератол гэдэг үл исэлдүүлэгч бодис усан үзмийн хальсанд байдаг ажээ. Энэ бодис нь ялангуяа нойр булчирхайн хорт хавдрын үед онцгой идэвхтэй үйлчилдгийг эмч нар тэмдэглэж байна. Химийн курс эмчилгээний явцад улаан дарсыг тохируулан хэрэглэсэн өвчтөн, дарс хэрэглээгүй өвчтнөөс илааршилт илүү үр дүнтэй болсныг судалгааны явцад тогтоожээ. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар дарс төдийгүй ресвератол агуулдаг улаан болон хөх ягаан сортын усан үзмийн шүүс ч хорт хавдрын эсрэг эмчилгээнд эерэг нөлөө үзүүдэг ба төрлийн усан үзмийн шүүсийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор нь уух нь ашигтай юм байна.
Д.Догсмаа
Д.Догсмаа