Эрдэнэсантынхнаас сурах юм их байна
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл өвлийн адаг сарын шинийн найман, есөн буюу нэгдүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд төвийн бүсийн аймаг дундын отрын бүс нутгаар орж малчдын ахуй амьдрал, өвөлжилтийн байдалтай танилцаж, төр, засгаас авч буй бодлого, арга хэмжээний хэрэгжилтийн талаар малчид, орон нутгийн удирдлагуудтай санал бодлоо хуваалцлаа.
Төвийн бүсийн аймаг дундын отрын гол бүсэд Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант, Баяннуур сумдын нийт 34 мянга гаруй га нутаг хамрагддаг аж. УИХ-ын дарга эхлээд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Усан хэрэмтий гэдэг газар өвөлжиж байгаа тус сумын гуравдугаар багийн малчин Г.Гомбодашийн сууриар орлоо. Тэрээр багасаа мал дагаж өссөн, малч удамтай, мал маллагааны өөрийн гэсэн арга барилтай, нутаг усандаа нэр хүндтэй нэгэн аж. Хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар 2005 онд Монгол Улсын гавьяат малчны алдар хүртжээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гавьяат малчинтай өвөлжилтийн байдал, мал маллагааны арга туршлага, өрхийн орлого, зарлага, сүргийн бүтэц гээд олон зүйлийн талаар асууж ярилцав. Тэднийх 2000 гаруй малтай, сүргийн гол бүтцийг хонь эзэлдэг аж. “Намар эрт цас унаж, хүйтэрсэн ч мал тарга тэвээрэг сайтай, хүч царигтай онд орлоо. Манай энэ хавь говь, хангай хосолсон сайхан нутаг. Ойрдоо шөнөдөө 40 хэм дөхөж, өдөртөө 23-27 хэмийн хүйтэн байгаа ч өнтэй өвөлжиж байна” гэж эднийх цугласан ойр орчмын малчид нь ам нэгтэй хэлж байлаа. Аймгийн нийт нутгаар эрт цаа орж, цасан бүрхүүл тогтож дагтаршсан хэдий ч зун сайхан болсон тул өвс бэлчээрээр дутахгүй тавтай өвөлжиж байгааг аймгийн Засаг дарга Ц.Энхбат хэлж байв.
Гомбодаш гуайнх есөн хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. Дөрвөн хүргэнийх нь мал малтай, хадмынхаа хамжаарганд ойр орчим нутагладаг байна. “Мал дагавал ам тосдоно гэдэг үнэн юм. Хүүхэддээ шинэ гэр барих, сургууль соёлд явуулах, ах дүү нартаа туслах, хажуу хаяагийнхаа дэм болох гээд малын буянаа харамгүй л хүртэж байна” хэмээн малчин Гомбодаш гуай УИХ-ын даргад өгүүлж байлаа.
Төр, засгаас сүүлийн жилүүдэд малчдын талаар ихэд анхаарч байгаад талархаж буйгаа эдний суурьт цугласан малчид хэлж байв. Малчид руу чиглэсэн төрийн бодлогын ачаар малчдын орлого нэмэгдэж, малаа өсгөх сонирхол дээшилж, залуу малчид олширч байгааг ч дурдаж байв. Малчдаас улсад тушаасан ноосонд урамшуулал олгохоор өнгөрсөн онд УИХ-аас гаргасан шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүрч буй газрын нэг нь Эрдэнэсант сумынхан юм. Тус суманд байдаг малын гаралтай түүхий эд борлуулах итгэмжлэгдсэн хоёр хоршоо тун сайн ажиллаж байгааг аймаг, сумын удирдлагууд нь магтаж байлаа. “Малчдаас хонины ноосыг кг-ыг нь 850 төгрөгөөр тооцон худалдан авч ангилж ялгаад хадгалдаг. Ноос үнэд орж байгаа учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ноосоо өгөхөөр ярилцаж байгаа” тухайгаа хоршооныхон ярилаа. Өнгөрсөн онд тус сумын 370 өрх ноосны урамшуулалд хамрагдаж нийтдээ 170 сая төгрөгийн урамшуулал авчээ. Гомбодаш гуайнх л гэхэд 20 тонн гаруй ноосоо хоршоонд тушааж урамшуулалд нь 4.9 сая төгрөг авсан тухайгаа ярьж байв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэнд цугласан малчдад УИХ-аас мал аж ахуйг дэмжих, малчдыг урамшуулах чиглэлээр ихээхэн арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг тайлбарлаж яриад ноосны урамшууллыг үр дүнтэй ашиглаж байгаа Эрдэнэсантынхны энэ арга туршлагаас бусад аймаг, сумдынхан суралцах хэрэгтэйг зөвлөсөн юм. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, малын гаралтай түүхий эдийг өргөн ашиглах, эцсийн бүтээгдэхүүн болгох, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжилтэй малчин бэлтгэх үүднээс УИХ-аас “Монгол мал” хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоол, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах тухай хууль зэрэг бодлогын чухал баримт бичгүүд баталж гаргасан талаар УИХ-ын дарга болон түүнийг дагалдаж ажилласан УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар тайлбарлаж, малчидтай яриа өрнүүлсэн юм. Манай улс хэдийгээр уул уурхайгаас ихээхэн ашиг орлого олж байгаа ч уул уурхайн баялаг хэзээ нэг цагт дуусна, харин мал аж ахуй бол шавхагдашгүй их нөөцтэй салбар. Тиймээс мал аж ахуйгаа улам хөгжүүлж сүргийн чанарыг сайжруулах, малын гаралтай түүхий эдээ сайн ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргахад төр, засгийн бодлого чиглэгдэж байгаа. Энэ үндсэн дээр бодлогын томоохон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж буйг УИХ-ын дарга малчдад онцлон хэлж байв. Мөн малчид хорших замаар хонины ноосоо ашиглан эсгий, эсгий гутал хийх, дулаалгын материал үйлдвэрлэх, мах, сүүгээ ченжийн гар дамжуулахгүйгээр зах зээлд үнэ хүргэж нийлүүлэх боломж байгааг зөвлөж байв.
Тус сумынхны бас нэг онцлог нь газар тариалан, мал аж ахуйг хосолмол байдлаар эрхэлж ирсэн уламжлалт арга юм. Энэ үндсэн дээр газар тариалангаа үр өгөөжтэй эрхлэхийн зэрэгцээ малынхаа бэлчээр нутгийг ч зохицуулж иржээ. Тиймээс газар тариалан, мал аж ахуйн хосолмол зааг нутгийг энэ сумаас үзэж танилцсаны үндсэн дээр төвийн бүсийн жишгийг гаргаж болох талтай, энэ талаар малчид, тариаланчдын зохицуулалт, арга туршлага бийг УИХ-ын дарга хэлж байв.
УИХ-ын дарга, гишүүд малчдад тооцоо заав
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэндээсээ хөдөлж гурван аймгийн зааг нутаг болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их алагт гэдэг газар өвөлжиж байгаа тус сумын нэгдүгээр багийн малчин П.Гүрбазарын сууриар оров. Бүрд сумынхан гавьяат малчин нэг, улсын сайн малчин долоог төрүүлсэн, төр, засгийн тэргүүнүүд олонтаа ирж тэргүүний сайчуудад нь шагнал гардуулж байсанд ихээхэн бахархдаг аж. П.Гүрбазар гуай 2009 онд улсын сайн малчны алдар хүртжээ. Эднийх 2000 гаруй малтай юм. Цас ихтэй, хүйтний эрч чанга байгаа ч мал тарга хүчтэй, өнтэй орж байгаа. Нутгийн омгийн малаа л шүтэж үржүүлдэг, цаашдаа малынхаа үүлдэр угсааг сайжруулж ашиг шим өндөртэй шилмэл омгийн эцэг малаар цус сэлбэх бодолтой явдгаа гэрийн эзэн хэлж байв. Ер нь энэ Бүрдийн нарийвтар ноостой хонины чанар сайн учраас удаа дараагийн зудыг гарз хохирол багатай давж ирсэн, улс, аймгийн олон сайн малчин төрсөн онцлогтойг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн болон эндхийн малчид ч ярьж байв. УИХ-аас авсан арга хэмжээний дагуу суманд гурван орон тоотой мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсан. Цагаан сарын өмнө унаатай болно. Харин үржлийн ажлын чиглэлийн мэргэжлийн хүн байхгүй. Тиймээс ХААИС-д хуучин зоотехникчийн мэргэжлээр дагнасан мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байна, тэр дундаа энэ чиглэлийн дунд мэргэжилтэй боловсон хүчин хөдөөд тун шаардлагатай байна гэдгийг орон нутгийн удирдлагууд, малчид УИХ-ын даргад хэлж байлаа.
Гүрбазар гуайнх найман хүүхэдтэй, дөрөв нь малчин болжээ. Эднийх малаа намар эрт ялгаж сууриалан хоёр өвөлжөөнийхээ нэгэнд хүүхдүүд нь төллөх малтайгаа өвөлждөг, харин энэ өвөлжөөндөө хургаа тусад нь ялгаж малладаг юм байна. УИХ-ын дарга тэднийд цугласан ойр орчмын малчидтай малчдын орлого, зарлага, малын үнэ ханш, отрын бүсийн бэлчээр нутгийн ашиглалт гээд олон зүйлээр санал солилцсон юм. Тэтгэврийн насны ахмадууд, олон малтай өрхийн тухайд хөдөөд амьдрал боломжтой. Харин мал цөөтэй дунд эргэм насныхны хувьд орлого хомс, мал цөөтэй тул зээл авах боломжгүйгээс амьдрал хүнд байдгийг зарим малчин хэлж байв. Үүнээс үүдэн УИХ-ын дарга, гишүүд, аймаг сумдын удирдлагууд, малчдын хооронд малчдын орлого, зарлагын тухай яриа өрнөж, энэ талаар тодорхой тооцоо бодож гаргахад хүрсэн юм.
Малчдын ярианаас үзэхэд цагаан сар, оюутны сургалтын төлбөр, машин, мотоцикль авах, шатахуун, найр, хурим, баяр наадам тэмдэглэх, бас гар утас, нэгж, архи дарс зэрэгт орлогынхоо ихэнхийг зарцуулдаг байна. Гэтэл орлогын гол эх үүсвэр нь малын ноос, ноолуур, арьс шир, мах, сүү. Бас цөөн тооны мал арилжсан орлого орно. Тэгээд орлого нь хүрэхгүй болохоор малаа барьцаалж банкнаас зээл авахад хүрнэ. Гэтэл 200 толгойгоос цөөн малтай айлд банк зээл олгохоос цааргална. Харин олон малтай айлын хувьд ган зуд л нэрмэчихгүй бол санаа зовоод байх юмаар бага аж. Энэ байдлыг сонссон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ийм нөхцөлд орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа багасгах талаар сайн тооцож бодож ажиллах нь чухал байгааг малчдад зөвлөлөө. Мөн цөөн малтай залуу малчид малаа нийлүүлээд ээлжлэн маллах, энэ зуур бусад нь өөр ажил төрөл амжуулж орлогын эх үүсвэр хайх зэргээр хоршиж ажиллах нь зөв гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын дарга болон гишүүн Су.Батболд, Д.Дондог нар УИХ-аас шинээр баталсан Халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчдыг эрүл мэндийн болон нийгмийн даатгалд үе шаттайгаар хамруулах, мэргэжилтэй малчин бэлтгэх, орлого багатай өрхөд 5-10 сая хүртэл төгрөгийн хүү багатай, удаан хугацаатай зээлийг элдэв барьцаа хөрөнгийн чирэгдэлгүйгээр олгохоор болсон, бас сум хөгжүүлэх сангийн, жижиг дунд үйлдвэрийн зээлийн, тогтвортой амьжиргаа төслийн зэрэг зээлийн бусад эрх үүсвэр байгааг сайн судалж ашиглахыг залуу малчдад зөвлөж байв.
Мөн гишүүд, малчдын дунд малын үнэ ханш, махны хомсдлын тухай яриа өрнөсөн юм. Хөдөөд малын урьд өмнөхөөс үнэ нэг их өсөөд байсан юмгүй, харин сум, аймаг, хотын махны ченжийн гурван гар дамжсанаас л үнэ өсч байгааг малчид хэлж байв. Бүрд суманд л гэхэд намар адуу 500 мянга, үхэр 700 мянга, хонь 100 мянгаас илүүгүй үнэтэй байжээ. Гол нь сүүлийн жилүүдэд зуд болж төл бага бойжуулснаас зарах мал ховордсон байна. Өвөрхангай аймаг л гэхэд сүүлийн хоёр жил олигтой төл авч чадаагүй, харин өнгөрсөн онд өмнөхөөс арай илүү буюу 700 мянга гаруй төл авсан аж. Махны үнэ өссөн нь малын сүргийн бүтэцтэй, тэр дундаа таваарын мал ховор байгаатай холбоотойг УИХ-ын дарга хэлсэн юм. Тухайлахад өнгөрсөн оны дүнгээр улсын хэмжээнд зарлагыг хассан малын цэвэр өсөлт 3.6 сая толгой гэсэн дүнтэй гарсан байна. Энэ байдлаас үзэхэд 2013 оноос махны хангамж хүрэлцээтэй болох төлөвтэй байгааг хэлж байв.
Өвөрхангай аймгийн отрын бүс нутгийн малчдын тухайд хөрш аймаг, сумынхантай эвээ олж бэлчээр нутгийн элдэв хэл ам багатай явж иржээ. Энэ нутгийн малчдын нэлээд нь зэргэлдээ аймаг, сумын малчидтай худ ургийн холбоотой учраас бэлчээр нутгаасаа хөөж туух элдэв маргаан зөрчлийг эвтэйхэн зохицуулж ирсэн онцлогтой аж. Үүнийгээ ч малчид, орон нутгийн удирдлагууд ний нуугүй ярьж байсан юм. Энэ нь аймаг, сум дундын отрын бүс нутгийн хувьд орон нутгийн зохицуулалтын зөв арга болохыг УИХ-ын дарга хэлж байлаа.
Үйлчилгээг шүтэх биш үйлдвэрлэлд анхаарахыг зөвлөв
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орон нутагт ажиллах хоёр дахь өдрийнхөө үдээс өмнө Булган аймгийн Рашаант суманд ажиллав. Тэрбээр эхлээд сумын удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн байдал, орон нутгийн цаг үеийн ажлын явцтай танилцсан юм. Тус сум нь монгол хүн сансарт ниссэн түүхт үйл явдлын билэгдэл болж анх байгуулагдсан манай улсын хамгийн залуу сумын нэг юм. Нийтдээ 130 гаруй мянган мал, 925 өрх, 3500 гаруй хүн амтай тус сум цэвэр, бохир усны систем бүхий төвлөрсөн халаалттай дунд сургууль, дөрвөн айлын 24 тохилог сууцтай юм. Баруун бүсийн авто замын гол цэг дээр байдаг учраас үйлчилгээний салбар олонтой, зөвхөн гуанз л гэхэд 60 гаруйтай, бас цагдаагийн томоохон хэсэгтэй. Сумын хүн эмнэлгийн салбараа энэ жил 300 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр өргөтгөж, мэс заслын тасагтай болгох ажлыг эхлээд байгаа аж. Зам дагаж ажил өрнөж, үйлчилгээний цэг олширсноор ажилгүйдэл ч багассан байна. Сум хөгжүүлэх сангийн 60 сая төгрөгөө эхний удаад 12 хүнд бага хүүтэй зээлж тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй болсон. Сангийн мөнгөө зээлүүлэх асуудлыг сумын иргэдийн төлөөлөл мэдэж зохицуулдаг учраас хяналттай, үр дүнтэй байдгийг сумын Засаг дарга Б.Төмөрдорж УИХ-ын даргад танилцуулав.
Урьд нь энд 24 мянган га эргэлтийн талбайтай “Сансар” сангийн аж ахуй ажиллаж, тариа хураалтаар улсад тэргүүлж байсан удаатай. Харин зах зээлд шилжсэнээр тариалангийн аж ахуй нь уналтад орж, атаршсан талбай л үлджээ. Гэхдээ эднийхэн зүгээр суусангүй, Солонгосын төслийн шугамаар малын тэжээл тариалах ажил эхлүүлээд байгаа аж. Ашиглалтгүй барилга байшин ч хэд байдаг юм байна. Иймээс тус сумын тухайд малын тэжээл тариалж эхэлж буйгаа ажлаа улам өргөжүүлэн зэргэлдээ аймаг, сумдын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэх бодлого барьж ажиллах, үүндээ түшиглэн өндөр ашиг шимтэй мал үржүүлэх бааз нутаг болох боломжтой байгааг УИХ-ын дарга аймаг, сумын удирдлагуудад зөвлөлөө. Мөн өнөө маргаашийн ашиг орлого харсан үйлчилгээний цэг салбарыг шүтэх биш үйлдвэрлэлд анхаарч сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийн төслийн хөрөнгөө төвлөрүүлж мах, сүүний өндөр ашиг шимтэй малтай болох, авсан түүхий эдээ боловсруулах чиглэлийн аж ахуйтай болоход зарцуулах нь зүйтэй гэдгийг зөвлөсөн юм.
УИХ-ын дарга дараа нь сумын ирргэдтэй уулзаж, УИХ-аас авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлогын арга хэмжээний талаар тайлбарлаж танилцуулсан юм. УИХ-ын дарга энд хэлсэн үгэндээ, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж буй өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд улс орны эдийн засагт нааштай ахиц өөрчлөлт гарч байна. Дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг бид хохирол багатай, тэр дундаа өөрт ашигтайгаар давж гарсан төдийгүй зөвхөн өнгөрсөн онд улс орны эдийн засаг 11.7 хувиар өсч, төсвийн орлого, зарлага 5 их наядад хүрсэн нь ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх суурь болж буйг онцлов. Мөн эдийн засгийн өсөлт нь дан ганц уул уурхайгаас биш хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас ихээхэн орлого олж, улмаар мал аж ахуй, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх замаар монгол хүн ажилтай, орлоготой байх боломж бүрдүүлснийг дурдав. Энэ чиглэлээр УИХ-аас бодлогын хэд хэдэн томоохон хууль тогтоомж гаргаж, ноос, ноолуурт урамшуулал олгодог болсон нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, энэ үндсэн дээр үндэсний уламжлалт үйлдвэрлэлээ дэмжих эдийн засгийн чухал хөшүүрэг болж буйг хэллээ. Түүнчлэн хамтарсан Засгийн газар байгуулснаар улс төрийн тогтвортой байдлыг хангаж, энэ хугацаанд чамгүй ажил амжуулсныг дурдав. Харин шинээр бүрдсэн Засгийн газар богино хугацаанд эрчтэй ажиллаж, шатахууны үнээс үүдэлтэй үнийн зохисгүй хөөрөгдлийг зогсоож бууруулах, Тавантолгойн хувьцааны асуудлыг нэн даруй УИХ-д оруулж шийдүүлэх, 2012 оны төсөвт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг шуурхай хангаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлж чадвал олон айл өрх, олон хүн ажилтай, орлоготой болно гэдгийг онцоллоо.
Мөн малчидтай уулзаж ярилцсан тухай сэтгэгдлээсээ сумын иргэдтэй хуваалцаад зарлагаа аль болохоор хумиж, орлогоо ахиулах талаар хүн бүр, айл өрх бүр сайн тооцоо судалгаатай хандаж сурах, хөдөлмөр, орлогоо хорших замаар үйлдвэрлэл эрхлэхэд анхаарахыг тэнд цугласан иргэдэд зөвлөв. Мөн УИХ хүн ардын аж амьдралд ач тустай олон хууль тогтоомж гаргасан. Гэтэл тэр бүгдийг иргэд, малчид сайн мэдэхгүй байна. Үүнийг УИХ гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавихгүй байна, Засгийн газар хуулийг муу хэрэгжүүлж байна гээд орхиж болохгүй, иргэд та бүхэн өөрсдөө батлагдан гарч буй хууль тогтоомжийг анхаарч хардаг, судалж үздэг баймаар байна. Тэгж байж та бүхэн өөрт хэрэгтэйгээ олж авч амьдрал ахуйдаа тус нэмэр болгох болно гэдгийг анхааруулав. Дараа нь УИХ-ын дарга болон уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог, Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар иргэдийн асуултад хариулт өгч, зарим асуудлыг газар дээр шийдсэн юм.
УИХ-ын дарга үдээс хойш Дашинчилэн сумын Чилэнгийн отрын бүс нутагт өвөлжиж байгаа малчдын сууриар орж өвөлжилтийн байдал, амьдрал ахуйтай танилцсан юм. Тэрбээр малчдын сууриар орох замдаа Булган аймгийн Рашаант сумын гуравдугаар багийн малчин Д.Ванялхагва, мөн Дашинчилэн сумын нутаг Хүүшийн ам гэдэг газар отроор өвөлжиж байгаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Ц.Аюурзана нартай сүргийн бэлчээрт уулзаж өвөлжилтийн байдал, ахуй амьдралын талаар яриа өрнүүлж гарын бэлэг гардуулав. Мөн хамт явсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ч тэдэнд гарын бэлэг гардуулсан юм. УИХ-ын дарга, дэд сайдаас малынхаа бэлчээр дээр бэлэг гардсан тэдгээр малчид “Мал хишиг гэж үнэхээр их юм. Хонио хариулж яваад Их Хурлын дарга, төрийн сайдаас бэлэг авна гэж хэн санах билээ. Орой харихад хөгшин маань их гайхах байх даа” хэмээн өгүүлж байлаа.
Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумын нэлээд нутаг төвийн бүсийн аймаг дундын отрын бүсэд ордог аж. Энэ бүсэд Төв, Өвөрхангай, Булган аймгийн таван сумын нийтдээ 74 мянган га бэлчээр нутаг хамрагддаг юм байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Х.Баясгалангийнх гэхэд сумаасаа 170 гаруй км зайтай Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Бага өрхт гэдэг газар өвөлжиж байна. УИХ-ын даргыг тэднийд очиход ойролцоо отроор нутаглаж байгаа газар газрын малчид цугласан байв. Тиймээс отрын бүс нутгийн ашиглалт, хамгаалалт, зохицуулалтын тухай яриа өрнөсөн юм.
Энэ газар нь отрын бүсэд хамрагддаг ч гэлээ Дашинчилэн сумын малчдын хаваржааны гол нутаг аж. Тус сумын нийт 19 мянган га нутаг аймаг дундын отрын энэ бүсэд ордог, энд 48 айлын 170-аад мянган мал өвөлждөг талаар сумын Засаг дарга Ч.Нэргүй ярьсан. Мөн Баяннуур сумын 3000 гаруй га нутаг отрын бүсэд ордог. Гэтэл сумын нийт нутгийн бэлчээрийн даац 3-11 дахин хэтрээд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Отрын малчдыг нутгийнхаа гүр рүү оруулахгүй байх, бас бэлтгэсэн хадлан, тэжээлээ борлуулах, заасан нутагт байлгах үүднээс гадны аймаг, сумын малчдыг отрын бүсэд оруулдаг гэдгийг сумын Засаг дарга Ш.Энхтайван хэлж байв. Аймаг дундын отрын энэ бүс нутагт орж өвөлжих малчдын тоо судалгааг урьдчилан авсны үндсэн дээр тухайн жилийн арваннэгдүгээр сарын 1-ээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл заасан нутагт оруулж өвөлжүүлдэг. Отрын бүсийн захиргаа, сумдын удирдлагуудаас бүрдсэн зөвлөл энэ асуудлыг шийдэж зохицуулдаг юм байна. Тэдний тохиролцсоноор отрын бүсэд өвөлжих айлын малаас бэлчээр ашигласны төлбөрт богино хөлийн малаас сар тутам 100 төгрөгийн хураамж авч түүнийгээ хүн, малын эмчийн дуудлага, шатахуун зэрэгт зарцуулдаг аж.
УИХ-ын дарга отрын бүсийн малчидтай ярилцах үеэрээ өвөлжиж дассан нутаг гээд хүн, малгүй нааш гүйгээд байх биш цаг сайхан үед отрын нутгийг нэг хоёр жил өнжөөж бэлчээрийн даацыг сайжруулах, урт хөлийн мал оруулах, ялангуяа суурилсан адуу оруулах тохиолдолд бэчлээр ашигласны төлбөрт авч буй хураамжаа нэмэгдүүлж эдийн засгийн зөв хөшүүрэг хэрэглэх, түүнчлэн отрын бүс нутаг дундын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж ашиглах нь зүйтэйг тэнд цугласан сумдын удирдлага, отрын бүс нутгийн захиргаа, малчдад зөвлөж байсан юм.
Ийнхүү УИХ-ын дарга жин өвлийн жавар тачигнасан их хүйтний өдрүүдэд төвийн бүсийн отрын нутагт өвөлжиж байгаа малчдын сууриар орж өвөлжийн байдал, ахуй амьдралтай нь танилцан халуун дотно яриа өрнүүлж, санаа бодлыг нь хуваалцаад ирлээ. Хөр цасан хучлагатай, хүйтний эрч чанга ч гэлээ отрын нутгийнхан өнтэй тавлаг өвөлжиж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.