Холливүүдийн хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин Жессика Альба шинэ бизнест хүч сорихоор шийджээ. Одоо 30 настай тэрээр нөхөр Каш Уоррентойгоо 2008 онд гэрлэсэн бөгөөд хоёр охиноо өсгөхөд нилээд анхаарал хандуулсаар ирсэн юм. Хүүхдүүддээ болон ахуйн хэрэглээндээ зориулж байгалийн гаралтай, байгальд хоргүй бүтээгдэхүүнийг олох нь Жессикагийн хувьд чамгүй хүндрэлтэй байсан байна.
Тэрээр ярихдаа "Би судалгаа хийсэн, нялх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийн найрлаганд химийн хортой бодис маш их байдгийг олж мэдсэн, тэдгээр химийн бодисууд нь харшил, багтраа өвчинтэй холбоотой төдийгүй анхаарал сулрах болон зарим хавдар үүсэхэд нөлөөлдөг, хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд хортой химийн бодис агуулсан байна гэдэг нь надад аймшигтай санагдсан" гэжээ.
Тиймээс Альба “The Honest” нэртэй компанийг ашгийн бус байгууллагын захирал байсан Кристофер Гавигантай хамтран байгуулжээ. Энэ компани хүүхдийн болон ахуйн хэрэглээнд зориулсан найрлагандаа химийн бодисгүй, байгальд хор нөлөөгүй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг вэб сайтаараа сурталчилдаг байна.
Ийнхүү жүжигчин эмэгтэй хүүхдүүд болон шинэ бизнестээ гол анхаарлаа хандуулж байгаа ч тэрээр урлагаас хөндийрөх бодолгүй байгаа нь шүтэн бишрэгчдийг нь баярлуулж байна.
Жессика Альбагийн дуу оруулсан “Escape from Planet Earth” нэртэй хүүхэлдэйн кино ирэх жил нээлтээ хийх аж.
Тэрээр анх 13 настайдаа “Camp Nowhere” нэртэй кинонд, мөн “Алекс Макийн нууц ертөнц” нэртэй телевизийн цувралд тоглож байжээ. Түүний үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийн нэг нь “Гайхамшигт дөрөв” киноны дүр юм. Эрэгтэйчүүдийн “Максим” сэтгүүл Жессика Альбаг хамгийн дур булаам 100 эмэгтэйн жагсаалтдаа бичиж байсан юм. Харин 30 настай жүжигчин AskMen.com сайтын 2006 онд гаргасан хамгийн дур булаам 99 эмэгтэйн жагсаалтыг тэргүүлж байжээ.
Э.АМАР