Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс Австралийн Тасмани арлын Маккури боомтын ойролцоо дээд амжилт тогтоох оролдлого хийжээ. Нийт 154 оролцогчоос 12 настай Александриа Ситон хамгийн залуу нь байсан байна. Тэд усан онгоцны араас нэг эгнээнд чирэгдэн явах зуур есөн хүн усанд унасан учраас 145 хүн бариандаа оржээ. Энэ нь өмнөх дээд амжилтыг эвдэхэд хангалттай үзүүлэлт юм.
Усны скитчдийг 3000 морьны хүчтэй хөдөлгүүр бүхий усан онгоцоор 1.8 км зайд чирж явсан байна.
Үүүнээс өмнө буюу 2010 онд энэ төрлийн оролдлогод 114 хүн оролцож байсан байна. Дээд амжилт тогтоох оролдлого хийх үеэр цаг агаар тааламжтай байжээ. Энэ арга хэмжээг Гиннесийн албаны хүмүүс нүдээр үзсэн байна. Тэд удахгүй дээд амжилт тогтоосон эсэхийг албан ёсоор зарлах юм.
Зохион байгуулагчдын мэдээлснээр 150 гаруй хүнийг зэрэг чирж явахын тулд найман мянган метр гаруй урттай олс ашигласан аж
Э.АМАР.