Орос, Монголын давхар иргэншилтэй авьяаслаг дуучин Борхүүгийн Амархүү сүүлийн үед төрөлх нутагтаа, төрөлх хэлээрээ дуулж нэгэн шинэ цомог бэлтгэх ажилдаа ороод байна. Хөгжмийн зохиолч УГЗ Л.Балхжав, Б.Чулуунбат нараас голчлон дуу өндөр үнээр худалдаж авсан бөгөөд бичлэгээ дуусмагц Москва руу продюссерынхаа дуудлагаар нисчээ.
МИАТ-ийн онгоцоор зорчиж байхдаа тэрбээр өөрийн нөүтбүүкээ гарган компьютер тоглоом тоглож, кино үзсээр цагийг барж явсан бөгөөд түүнийг таньсан Монголын зорчигсод үе үе босч түүнтэй гэрэл зургаа татуулж байв.
Москвагийн онгоцны буудалд буун ресторан, дэлгүүрээр хэсч байхдаа тэрбээр өөрийн нөүтбүүкээ алдаж хамгаалалтын албанд хандан бөөн сүр дуулиан болгосон хэдий ч амжилтад хүрсэнгүй. Гэсэн хэдий ч Б.Амархүү нэгэнт хулгайн мөрөөр орсон нөүтбүүкээ хаян явж оджээ.
Г.Заяа wikimon