logo
“Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн хүү суллагджээ

“Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн хүү суллагджээ

2012/02/04

“Петровис” компанийн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн гэгч этгээд  шөнийн клубт танхайрч,  бусдын эрүүл мэндийг хохироосон  хэргээр  хоригдож байсан ч гэнэт суллагджээ.

Тэрээр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж  байгаад батлан даалтанд гармагцаа баяраа тэмдэглэх нэрийдлээр гадаад руу шоудахаар явсан байна.

Б.Дөлгөөн нь эхнэр, хүүхдээ хаяж, шөнийн цэнгээний газар хэсэн амьдрах болсоор олон жилийн нүүр үзэж буй гэх агаад  өнгөрсен аравдугаар сарын 28-нд найзуудын хамт “Метрополис” шөнийн клубээр үйлчлүүлж байгаад зэргэлдээ ширээнд байсан залуустай маргалдаж, нэг залуугийн толгой руу шилэн аягаар  цохиж, балмад аашилсан аж.

Хохирогч залуугийн нүд хүнд гэмтэн, эмнэлэгт эмчлүүлж буй агаад харин Б.Дөлгөөн гэгч ийнхүү сул чөлөөтэй болжээ.

Дашрамд дурьдахад Ж.Оюунгэрэлийн  охин Б.Шинэзаяа гэгч нь компанийхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг агаад бас л шоу, цэнгээнээс салдаггүй нэгэн гэнэ.

С.Сарнай

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш