Хий үзэгдэл, сүнстэй уулзаж учирч, тэр байтугай хөөрөлдөж явсан хүмүүсийн яриа олон байдаг боловч тэр болгон хэр үнэн болохыг бид мэдэхгүй. Харин үнэнийг тодорхой хэмжээгээр нотлож чадах зүйл бол фото зураг юм. Баримтад нотолгоо болох хий үзэгдлийн дүр зургийг фото хальсанд хамгийн анх 1862 онд буулгасан байдаг. Энэхүү зургийг Америкийн эгэл жирийн зурагчин Мемлер хэмээн залуу авсан байна. Тэрбээр ням гаригийн нэгэн өдөр найзынхаа фото студид хальс боловсруулж байхдаа гэнэт өөрийнхөө зургийг авах санаа төржэ
Авсан зургаа угаатал зурган дээр өөрөөс нь гадна бас нэг дүрс байхыг анзаарсан байна. Мемлер тухайн үед сүнс, хий үзэгдлийн тухай элдэв ярианд огт итгэдэггүй нэгэн байсан юм. Тиймээс өнөөх хоёр дахь дүрсийг зурагтай хальсанд буулгаж угаасан учраас давхардсан гэж боджээ. Ингээд хэд хэдэн шинэ хальсанд буулгаж угаасан болов ч хоёр дахь дүрс хэвээр байв. Ингээд өнөөх зургаа найз нөхөддөө харуулж, тэдний зөвлөснөөр хий үзэгдэл, сүнсний зураг тусгайлан авдаг “спиритизм” зурагчин болохоор шийджээ. Гэсэн ч Мемлерийг хүмүүсийг мунхруулан залилагч гэсэн атаархагчдын хэл ам тасрахгүй байв.
Аз болоход түүний зурагнуудад мэргэжилтэнгүүд тусгайлан шинжилгээ хийж дүрсийг давхардуулан хуурамчаар буулгаагүй гэдгийг хэд хэдэн шинж тэмдгээр тогтоосноор хэл ам намжсан юм.
2003 онд Оросын нэрт спиритизмын мэргэжилтэн, зурагчин Егор Усачевд ганц бие эмэгтэй өөрт тохиолдсон зүйлдээ зөвлөгөө авхаар хандсан юм. Тэрбээр сэтгэлийн ганцаардлаа арилгахын тулд олон жилийн туршид алдартай хүмүүсийн сүнсийг дуудаж ярилцдаг байжээ. Гэтэл нас бараад удаж байгаа нөхрийнх нь сүнс хоёр жилийн өмнөөс дуудаагүй байхад нь ирдэг болсон гэнэ.
Нөхрийнх нь сүнс түүнийг хаа сайгүй
дагадаг бөгөөд эхний үед хайраа илчилдэг байсан бол сүүл рүүгээ бэлгийн харьцаанд орохыг шаардах болсон байна. Эцэст нь эмэгтэй Усачев дээр ирэхэд нь хүртэл нөхрийнх нь сүнс дагаж ирсэнийг хэлсэн юм. Онцын шаардлага байхгүй бол сүнс дуудаж харилцдаг явдлаа болихыг эмэгтэйд зөвлөжээ. Усачевын тайлбарласнаар удаан хугацааны турш нөгөө ертөнцтэй холбоо тогтоохгүй байвал сүнс харах, мэдрэх чадварын хүч сулардаг ажээ. Ингээд дараа нь эмэгтэйгээс зөвшөөрөл авч өрөөний зургийг авсан юм. Зурган дээр эмэгтэйн ойролцоо утаа мэт үл мэдэгдэм хүний дүрс гарсан байв. Гэхдээ сүнс, хий үзэгдэл нь зөвхөн фото хальсанд ч дүрсээ үлдээдэггүй байна.
1923 онд Английн Оксфорд дахь Христосын нэгэн сүмийн хана дээр толбо үүссэн байжээ. Яваандаа өнөөх толбо хүний дүрс болон хувирсан аж. Тэр дүрс 1989 онд насан өөд болсон тус сүмийн хамба лам Лиделлагийнх болохыг сүмийнхэн таньжээ. Эрдэмтэд энэ бүх явдалд тодорхой тайлбар хараахан өгч чадахгүй байгаа ч аливаа сүнс, хий үзэгдэлтэй тоглоом, шоглоом хийж болохгүй гэдгийг анхааруулсан юм.