logo
Залууст хайрын жүжгүүдээр бэлэг барина

Залууст хайрын жүжгүүдээр бэлэг барина

2012/02/04
“Ээж ээ” мелодрам жүжгээр энэ сарынхаа үзвэрийн нээлтийг хийх Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид домогт Ану хатны тухай жүжгийг дөрвөн удаа тоглохоор төлөвлөжээ. Сэтгүүлч Б.Шүүдэрцэцэгийн зохиолоос сэдэвлэсэн “Ану хатан” жүжгийг 4, 5, 25, 26-ны өдөр тоглох ажээ. Мөн үүнээс гадна “Тэнгэрийн хүү”‘ жүжгийг 11, 12-ны өдөр тоглох аж. Зохиолч Д.Мэндсайханы бичсэн Модун Шаньюн үеийн түүхээс өгүүлсэн энэ жүжиг нь өнгөрөгч оны шилдэг бүтээлээр шалгарсан юм.
Залуу жүжигчдээр цус сэлбэсэн тус театрынхаа “Гэгээн Валентины өдөр”-өөр буюу энэ сарын 13, В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм”, 14-нд В.Красногоровын “Хайрын домог” зэрэг жүжгээр залууст бэлэг барих гэнэ.

С.Туул

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш